Жил болгон шинэ жилийн баярыг эрхгүй догдлон хүлээдэг хүмүүс хөл хорионы улмаас баярын уур амьсгалыг бүрэн мэдэрч чадахгүй байгаа байж мэднэ. Гэрээсээ шинэ жилийн уур амьсгалыг мэдрэхэд туслах есөн аргыг хүргэж байна.
Шинэ жилийн уур амьсгалыг мэдрэхийн тулд хамгийн түрүүнд гацуур модоо засах хэрэгтэй. Гацуур мод л байхад шинэ жилийн уур амьсгалыг өгч чаддаг гайхалтай эд билээ. Зарим хүмүүс гацуур модоо чимэглэх мөчийг бүтэн жил хүлээдэг.

Заавал дэгжин хувцас байх шаардлагагүй, дулаахан нэхсэн ноосон цамц, ороолт, оймс гээд шинэ жилийн уур амьсгал өгөхүйц хэлбэр, өнгөтэйгөөр гэр бүлийн гишүүн бүртээ нэхэж өгч ижилсэж болно. Хэрэв урьд нь юм нэхэж байгаагүй бол яагаад сурч болохгүй гэж.

Шинэ жилийн жигнэмгийг өөрсдийн өнгө, хэлбэр дүрсээр чимэглэж хийвэл илүү амттай шинэ жил болно шүү дээ.

Шинэ жилийн дуу нь уур амьсгал өгдөг нэгэн чухал зүйл билээ. Нэг дуугаа олон сонсохоос илүү шинэ жилийн дууны жагсаалт үүсгэн өдөржин сонсож болно. Мөн өмнө сурч байгаагүй эсвэл дуртай дуугаа сурч болно шүү дээ.
Хэд ч үзсэн уйдамгүй шинэ жилийн кинонуудыг одоо л үзэх цаг. Тэндээс цас, шинэ жил, өвлийн, баярын уур амьсгалыг бүрэн өгч чадна.
.jpg)
Өнгөрсөн жил авсан бэлэг болон зураг, шинэ жилийн дурсамжуудаа эргэн дурсах нь яг л тэр үед очсон мэт сэтгэгдлийг өгнө.

Та хүндэлдэг хүмүүстээ чин сэтгэлийн үгтэй захидал бичиж болно. Өөрийн гараар дугтуйгаа хийж, чимэглэн, гарт нь атгуулах цагийг хүлээж болно шүү.

Цонхон дээрээ зураг зурж, гэрээ гэрлээр чимэгдэж, өөрийн хүссэн орчноо одоо л бүрдүүлэх цаг. Гэрээ чимэглэхдээ гоё үнэртэй лаа асааж болно.

Хэн нэгэнд дэлгүүрээс бэлэг авахаас илүү сэтгэл шингэсэн бэлэг хэзээд үнэ цэнэтэй байдаг билээ. Хайртай, дотнын хүндээ гар доорх материалаар шинэ жилийн бэлэг бэлдэж, бэлэглээрэй. Шинэ жилийн уур амьсгал нь сэтгэл санааг өргөж, дархлааг дэмждэг учир энэ жил ч мөн уламжлал болсон шинэ жилийн баярын уур амьсгалыг гэртээ бүрдүүлээрэй.

| Шинэ жилийн уур амьсгалыг гэрээсээ мэдэрье |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |