ПУКЕТ АРАЛ
(1).jpg)
МАЛЬДИВ
(1).jpg)
Мальдив нь 1200 гаруй арлаас тогтдог. Үүнээс 26 нь шүрэн арал байдгаараа онцлогтой. Гэвч эдгээрийн ердөө 200 арал дээр л хүмүүс амьдардаг байна. Нэг арал дээр нэг зочид буудал байрладаг тул хаана очихоосоо хамааран арал хооронд Дони гэх модон завь юм уу моторт завиар зорчих боломжтой. Гэхдээ аялагчид зөвшөөрөгдсөн бүсээс бусад арал уруу нэвтрэх хориотойг санах хэрэгтэй. Мальдивт 11 сар хүртэл борооны улирал байдаг бөгөөд одоо нарлаг өдрүүд үргэлжилж байгаа юм. Аяллын турш +30 хэмийн халуун байх болно. Халуунд далайд сэлж, арал хооронд завиар аялах нь таатай биш гэж үү.
БАЛИ АРАЛ
(1).jpg)
Жилийн аль ч улиралд дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн олон сөрфингч цуглардаг арал бол Бали юм. Индонез улсад харьяалагддаг Бали арал Нийслэл Жакарта хотын зэргэлдээ оршдог. Балид Хинди шашны ариун уул хэмээн нэрлэгддэг Агунг 3142 м, Батур зэрэг олон галт уулууд бий. Батур уулын орчимд халуун рашаан элбэг тул халуун рашаанд суун амарч, алжаалаа тайлах боломжтой. Үүнээс гадна алт мөнгөний дархнаараа алдартай Цэлок тосгон, модон сийлбэрээр алдартай тосгодоор аялах боломжтой. Бали нь урлагийн арал гэдэг нэрээрээ дэлхийд алдаршсан бөгөөд далайн эргийн наран шарлагын газрууд таныг эрхгүй татах биз. Далимд дурдахад, Бали арлын төсвийн ихэнх хувийг аялал жуулчлалын орлого бүрдүүлдэг гэнэ.
ЛОС АНЖЕЛЕС

Кинонд дурлагчдын дурлах хот гэхэд хилсдэхгүй болов уу. Холливүүд уул байх энэ газар олон гайхалтай кино бүтээл бий болсон билээ. Холливүүд уулнаас бид Griffith одон орны төвийг үзэж, уулан дээрээс Лос Анжелесийг тольдох боломжтой. Мөн Grusmans Хятад театрын өмнөх талбай дээрх Холливүүдийн оддын нэрсийг мөнхжүүлсэн гудмаар алхаж, хамгийн анхны кино студи Юниверсалаар аялж болох юм. Дэлхийн долоон гайхамшгийн нэг Grand Canyon буюу 446 км урт, 8-29 км өргөн хавцлаар аялж бас болно. Хавцал хоорондын зай 16 км боловч нэг захаас нөгөө зах хүртэл таван цаг гаруй машинаар явдаг. Монголоос явахад хол хэдий ч боломж нь таарвал очих л ёстой газар.
ХОНГ КОНГ

Дээр дурдсан улсууд шиг +30 хүрэхгүй ч гэсэн намрын налгар өдрүүдийн уур амьсгалтай Хонг Конгоор аялсан хүн манайд олон бий. Хамгийн сайхан дурсамжууд гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрөөсөн хором мөч бүрд бий болсоор байдаг. Хонг Конг-д дэлгүүрүүдээр хэсэх, төрөл бүрийн хоол идэх нь заавал хийх ёстой зүйл. Диснейлэндэд тоглож, Хонг Конгийн хамгийн өндөр уул Victoria Peak-ээс хотыг бүхэлд нь тольдож, Хонг Конг арал ба Ковлуны хойгийн хооронд алдарт Star Ferry завиар зорчихыг тийш явах хүмүүст зөвлөе.
ДУБАЙ

Дэлхийн найм дахь гайхамшиг гэгдэх зургаан км-ийн диаметртэй, 17 мөчиртэй дал модны хэлбэр бүхий “The Palm Jumeirah” хиймэл арал энэ газрыг зорих нэг шалтгаан мөн. Тус хот худалдаа, эртний түүхт газрууд, орчин үеийн шинэлэг шилэн барилгуудыг нэг дор хослуулан жуулчдыг татахыг зорилгоо болгодог. Энэ хотод дэлхийд томоороо долоод ордог Dubai Mall байрладаг. Дубайд заавал очих ёстой газрууд олон бий. Түүхэн дурсгалт сүм хийдүүд, дэлхийн хамгийн өндөр цамхаг Бурдж-Хали цамхаг мөн байдаг. Тэнгэрт тулам өндөр барилгууд, алдарт хөгжимт усан оргилуур, “Corniche Road” хэмээх далайн эрэг гээд энэ аялал таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байж болно.
КОСТА РИКА
(1).jpg)
Далайн эргийн зөөлөн элс, дулаахан цаг агаар, зэрлэг байгалиараа алдартай Коста Рика Төв Америкийн нэгэн хэсэг билээ. Номхон далай, Карибын тэнгис, Панамын сувгийн голд орших энэхүү улс газар нутгийн хэмжээгээрээ жижигхэн боловч, нийт газар нутгийн 25 хувийг хамгаалалтад авсан байдаг. Дунджаар 25-29 хэмийн дулаантай байдаг тул далайн эргийн зөөлөн элсэнд хайртай хүнтэйгээ зугаалах таатай газруудын нэг юм. Нийслэл Сон-Жосид зугаалж, Изару галт уулын оргилоос ундарч гарсан нуурыг үзэхийг аялагчдад зөвлөдөг.
СИДНЕЙ
(1).jpg)
Австралийн хамгийн алдартай хотуудын нэг Сидней аялагчдын очиж үзэх ёстой газрын жагсаалтад дээгүүр бичигддэг. Сиднейг илэрхийлэх газруудын нэг Opera House-д зочилж, Harbour гүүрээр алхангаа аялахад Сидней хот таалагдана. Сиднейд зугаалах газрын нэг бол хэвлээр явагч амьтдын парк “Reptile Park” юм. Галуу, илбэнх, Тасманийн девил, вомбат, имж, уутат баавгай, матар, мэлхий гэх мэт олон амьтад энд бий. Мөн далайн эргийн зөөлөн элс, хөх цэнхэр далайг мартаж болохгүй. Бонди эргийн дэргэдэх асар том бассейн жуулчдын дунд алдартай.
| Өвөл аялахад тохиромжтой найман газар |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |