Хүүхдээ хэрхэн хүнлэг, энэрэнгүй хүн болгох вэ гэдэг асуулт аав, ээж бүрийн л боддог бодол. Тиймдээ ч ийм бай, тийм бай, ингэ, тэг гээд эцэг, эхчүүд хүүхдээ захирчихдаг талтай. Харамсалтай нь ингэх тусам хүүхэд залхаж, зүгээр л “за”, “ойлголоо” зэрэг таарсан хэдэн хариулт өгөхөөс хэтэрдэггүй. Тэгвэл хүүхдийг хүнлэг, энэрэнгүй болгох хамгийн чухал хүчин зүйл нь ном юм.
Хүүхдэдээ ном сонгоход нас, сэтгэхүйд таарсан байхаас гадна захирсан, шаардсан, хэт гоёчилсон биш хүүхдийн амьдралд ойр, сонирхлыг нь татсан, уншихад л ойлгомжтой байх хэрэгтэй. Бага насны хүүхдүүд төсөөлөн бодох чадварыг нь дэмжсэн, өрнөлтэй зурагт номуудад дуртай байдаг агаад зургийг нь нэг бүрчлэн харж, номынхоо тухай ярилцахыг хүсдэг. Даанч энэ бүх хэрэгцээ, шаардлагыг хангасан зурагт ном тэр бүр байдаггүй.
“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, соён гэгээрлийн үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон, 2019 онд хүүхдийн зохиолын уралдаан зарласан юм. Дээрх шалгууруудаас гадна хүүхдүүдийн санал сэтгэгдлийг харгалзсаны үндсэн дээр өгүүллэгийн төрөлд есөн өөр хэв маяг, есөн өөр өнгө төрх бүхий зохиолыг шалгаруулсан нь одоо уншигчдын гарт хүрэхэд бэлэн болжээ. Тодруулбал, бусадтай хуваалцах, бусдын ялгаатай байдлыг хүндэтгэх, хүсэл мөрөөдөлдөө эзэн нь байх, эвтэй байх, бусдад эелдэг хандах зэрэг ёс суртахууны янз бүрийн суурь ойлголтуудыг багтаасан бүтээлүүд юм. Хүүхдүүдийн унших дуртай номуудын нэг байгаасай хэмээн зохиолчоос гадна хэвлэлийн газрын редактор, зураач, дизайнер зэрэг олон хүний харах өнцөг, бүтээлч хандлагаар нэгдэн баг болж ажиллажээ.
Нэг талаас хэрхэн зөв, сайн хүн байхыг ойлгуулахыг хичээсэн, нөгөө талаас хүүхдийн хөгжлийг дэмжсэн эдгээр бүтээлүүд хүүхдийн тань сэтгэлд төдийгүй энэхүү нийгэмд гэрэл нэмэх биз ээ хэмээн найдна.


| “Есөн өөр хэв маяг, есөн өөр өнгө төрх” хүүхдийн уралдааны шилдэг бүтээлүүд хэвлэгдлээ |
|
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |