Хунт нуур дууг чадварлаг хоолойгоор дуулж байгаа барилгачин залуугийн бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон хүний хайр, хүндэтгэлийг хүлээгээд байна. Түүнийг Энхбатын Сугар гэдэг. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу. Барилгын ажил хийгээд удаж байна уу?
-Барилгын салбарт хөл тавиад 10 гаруй жил өнгөрчээ. 2010 оноос дотор заслын ажил гүйцэтгэж байна. Энэ хугацааны дөрвөн жилд нь төрийн албанд ажилласан байх. Тэгээд төрийн албанаас гарсан өдрөөсөө л буцаад өмнөх ажлаа хийж байна даа. Залуу хүн ажлыг голохгүй хийх ёстой гэдэг ахмадын сургуульд нүд, чих хоёр минь сурсан учраас ажлаа голдоггүй. Намайг хоолтой минь залгуулж, ангаахай шиг гурван бяцхан үрийг минь гэдэс цатгалан байлгаж байгаа учраас голох ч эрх байхгүй. Чин сэтгэлээсээ ажлыг хийж чадвал ямар ч ажил амттай байдаг даа.
-Төрийн албанд ажиллах хэцүү байсан уу. Ямар ажил хийдэг байсан юм бэ?
-Дэлгэрхаан сумандаа байгаль хамгаалагч хийж байлаа. Намын тогтолцооноос болоод ажилгүй болсон. Гэхдээ хэнд ч гомддоггүй юм аа. Гагцхүү байгаль эх минь амар амгалан байгаасай л гэж хүсдэг.
-Дуулж байгаа бичлэг нь цахим орчинд цацагдаж, хандалт өндөртэй байна. Тухайн үед юу бодогдож байв?
-Гурван хоногийн өмнө нь би Их наяд плазагийн хажуу талд халтуур хийж байсан юм. Тэр газарт 10 хоног ажилласан байсан байх аа. 60 орчим насны ахтай цуг ажиллаж, танилууд болж, гэр рүүгээ хүртэл цуг алхдаг боллоо. Би ямарваа нэгэн ажлыг хийж байхдаа байнга л дуулж, хуурдаж явдаг. Тэр өдөр танилцаж, танил болсон ах маань миний дуулж байгааг бичлэгийг хийж авсан юм байна лээ. Намайг яг дуулж эхлэхэд “Түр хүлээж байгаарай” гээд утсаа халааснаа гаргаж ирээд, миний хажууд ирээд зогсож байгаа харагдсан. Цахим сүлжээнд цацна гэж санаанд ч оролгүй дуугаа дуулсан. Орой нь гэртээ ирээд фэйсбүүк орсон чинь зах замбараагүй найзын хүсэлт, меншион хийсэн мэдэгдлүүд ирчихсэн байсан. Гайхаад ороод хартал ах хүү миний дуулж байгаа бичлэгийг барилгын группт хийчихсэн байлаа. Амар тайван, олны хэл амнаас хол, сошиал сүлжээнд ч идэвхгүй амьдардаг хүн чинь шоконд ордог юм билээ. Хамгийн түрүүнд “Ахын утасны дугаар байхгүй дээ. Яаж олж устгуулах вэ. Ах, дүү, нутаг усныхан минь л битгий үзээсэй” гээд залбирах нь холгүй юм болсон. Миний хүссэнээр юу болох вэ дээ, ах, дүү нар маань миний фэйсбүүкийг таглаад, баяр хүргээд ород ирж байгаа юм. Ээж маань утсаар залгаад “Миний хүү чинь ажлаа чин сэтгэлээсээ хийж байгаа харагдаж байна. Ямар гоё дуулж байна аа” гэсэн. Тэр үед л жаахан тайвшраад хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг нь уншсан. Хамаг биеэ чангалаад, гайхах, ичих зэрэгцэж, хүмүүс юу гэсэн болдоо гэж бодохоос ч хэцүү байлаа. Тэгсэн харин хүмүүс намайг тэнгэрт тултал магтаж, ерөөл хайрлаж, амьдрал, ажилд минь амжжилт, аз жаргал хүссэн байна лээ. Тэгээд л маргаашнаас нь тайвширчихсан даа. Харин ч энэ олон хар мэдээллийн дундуур, болохгүй, бүтэхгүй байна гэх мянган бараан үгийг дарж, хүмүүст жаахан ч гэсэн сэтгэлийн баясал, инээд бэлэглэсэндээ баяртай байна. Миний бичлэгийг цахим сүлжээнд тавьсан ахад бүүр ч их баярлаж байгаа. Би ичсэндээ болоод нөгөө ажил руугаа дахиж очиж чадаагүй. Хүмүүс юу гэх бол гэж бодогдоод маргаашнаас нь өөр ажилд орчихсон юм. Гэхдээ хүмүүсийн ажлыг баллаад ажиллаасаа гарчихсан юм биш шүү. Өдрийн, цагийн ажил байсан учраас больчихсон. Нөгөө ах маань ч өдрийн ажил нь дуусаад, өөр ажилд орчихсон байх.
-Танил болсон ахтайгаа эргээд уулзсан уу?
-Үгүй ээ. Утасных нь дугаар ч байхгүй. Уг нь тэднийх, манайх хоёр ойрхон байдаг юм билээ. Ахтай нэг уулзах юм сан л гэж бодож байна даа.
-Ер нь дуулах дуртай юу. Танай удамд нь дуулдаг хүн байгаа юу?
-Дуулах дуртай. Дуутай хамт бүтсэн ажил гэрэлтэй, өнгөтэй байдаг юм шиг санагддаг. Тэгээд юу ч хийсэн, ямар ажлыг дуутайгаа хамт эхлүүлж, төгсгөдөг дөө. Манай аавын талынхан дуулдаг хүмүүс бий. Гэхдээ урлагаар яваад, мэргэжлийн сургуульд нь сурч, дуучин болсон хүн байхгүй. Ганцхан манай ааавын дүүгийн охин л соёлын төвд эрхлэгчээр ажилладаг юм. Манай гэр бүл жил бүрийн гуравдугаар сард хамаатнуудын нэгдсэн тоглолтыг сумынхаа иргэдэд толилуулж, нэг өдрийг хамт өнгөрөөдөг юм. Тоглолтынхоо орлогыг амжиргааны түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй, өвдсөн нэгэнд өгдөг. Хүмүүс биднийг хандивын тоглолт хийж, хүмүүст тусладаг гэдгийг андахгүй мэднэ. Өнгөрсөн жилийн хугацаанд ковидын үе байсан болохоор манай хамаатнуудын хамтарсан тоглолт болоогүй. Харин ирэх гуравдугаар сарын 5-нд тоглолт маань болно.
Дуулах дуртай. Дуутай хамт бүтсэн ажил гэрэлтэй, өнгөтэй байдаг юм шиг санагддаг. Тэгээд юу ч хийсэн, ямар ажлыг дуутайгаа хамт эхлүүлж, төгсгөдөг дөө.
-Өмнө нь дууны томоохонд тэмцээнд оролцож байсан уу?
-Том тэмцээн, уралдаанд орж байгаагүй. Аймаг, сумынхаа ганц, хоёр тэмцээнд л оролцож байсан.
-Дуулж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Намайг дуу дуулж сурсан цагаас л дуучин С.Жавхлан од болж, дуунууд нь хит болж байлаа. Би түүний дууг сонсож, дуунд дуртай болсон. С.Жавхлангийн бүхий л дуунд нь хайртай, дуртай. Ямар үед дуу дуулж байгаагаас шалтгаалаад сэтгэл санаа өөрчлөгддөг. Би ээжийн тухай дуулж байгаа бол ээжийгээ бодож, хамт алхаж, инээж байсан тухайгаа бодно. Хэрэв хайр сэтгэлийн тухай дуу бол эхнэрээ бодно. Дуу дуулахаар ер нь дурсамж л сэргэдэг, сэдэрдэг. Бага байхдаа хониныхоо бэлчээрт өөрийгөө зарлаад, өөрөө дуулдаг байлаа. Хэдэн хониндоро мөн ч их концерт тоглож үзүүлсэн дээ.
-Урлагийн сургуульд сурах бодол байсан уу?
-Миний аав сайхан дуулдаг хүн бий. Аав минь хүүгээ дуучин болгохыг мөрөөддөг байсан байх. Гэхдээ би дуулах дуртай, дуулж чаддаг хэдий ч урлагийн сургуульд орно гэж бодож байгаагүй ээ. Тийм бодол төрж, дуучин болж байгаагаар өөрийгөө мөрөөдөж байсан ч зүйл байхгүй. Зүгээр л өөрийнхөө хэмжээнд дуулаад явж байвал болох байх гэж боддог юм. Харин бөхийн засуул болохыг чин сэтгэлээсээ хүсдэг байлаа. Саяханаас бөхийн засуул хийж байгаа.
-Бөх бариллдаг юм уу. Яагаад бөхийн засуул болохоор болсон юм бэ?
-Аавын талынхан барилддаг. Би сумын начин цолтой. Сонирхлын дагуу ноцолдож, барилдах дуртай. Манай гэр бүлийнхэн ер нь үндсэрхэг үзэлтэй.Монгол өв соёлоо авч үлдэхийг хичээдэг. Тийм учраас л бөхийн засуул болохыг хүсэж, мөрөөдөж амьдарсан. Миний хүсэл биелэж, олон хүний ачаар мөрөөдлийн маань суурь тавигдсан. Улсын цолчин засуул болох юм сан л гэж бодож, хүсэж байна даа. Энэ ташрамд хэлэхэд, миний хүсэл мөрөөдлийг сонсож, бөхийн засуул болоход минь гүн туслалцаа үзүүлсэн бүхий л хүнд баярлалаа. Эхлэл суурийг нь тавьсан цаашдаа илүү сайн хичээнэ гэж бодож байна.
-Баярлалаа.
| Барилгачин Э.СУГАР: Дуулж байгаа бичлэгээ анх үзээд санаа зовж, “Яаж устгах вэ” л гэж бодсон |
|
Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
2025-10-30 08:26:19
Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-10-30 07:30:00
Б.Буянтогтох “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
2025-10-30 07:20:00
Б.Хулан “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
2025-10-30 07:10:00
УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
2025-10-30 07:00:25
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-10-30 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-10-30 07:00:00
ТАНИЛЦ:МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
2025-10-30 07:00:00
Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
2025-10-30 07:00:00
Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
2025-10-30 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-10-30 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-30 06:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1461 дуудлага иржээ
2025-10-29 15:48:22
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн 245 зөрчил бүртгэгджээ
2025-10-29 15:45:58
Г.ДАМДИННЯМ: ОХУ-ААС ШАТАХУУНААР ТАСРАЛТГҮЙ ХАНГАНА ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛСЭН
2025-10-29 13:40:14
Туулын хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулна
2025-10-29 13:21:15
С.АРИУНБЯМБА: Ард түмнийхээ дуудлагаар уухайн түрлэг, халуун алга ташилтад дор энэхүү шагналаа хүртсэндээ маш их баяртай байна
2025-10-29 13:18:51
Манай харваачид уламжлалт сур харвааны дэлхийн аваргыг зорилоо
2025-10-29 13:03:13
П.ТӨМӨРТОГТОХ: Монголын кино урлагийг дэлхийн түвшинд хүргэхийн тулд 60 гаруй жил хичээн ажиллалаа
2025-10-29 12:56:40
П.НАРАНБАЯР: БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ЗОГСООНО ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
2025-10-29 12:54:26
МУГЖ О.ОЮУН: МИНИЙ АНХНЫ УРАН БҮТЭЭЛ БОЛ “ИЛҮҮ САРТАЙ ЗУН” КИНОНЫ АРИУНААГИЙН ДҮР
2025-10-29 12:53:54
"Сэлбэ 20 минутын хот"-ын эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгыг 2027 оны III улиралд дуусгана
2025-10-29 11:57:13
“Машины оношилгоо дарж өгнө” гэж иргэдийг залилжээ
2025-10-29 11:44:31
УРАН БҮТЭЭЛЧДЭД ӨНӨӨДӨР ШАГНАЛ ХҮРТЭЭНЭ
2025-10-29 11:14:50
"Ромео Жульетта" жүжгийг ирэх бямба гарагт дахин тоглоно
2025-10-29 10:52:23
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13546 болжээ
2025-10-29 10:50:31
ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОХ ДУГААРУУД
2025-10-29 09:52:49
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
2025-10-29 09:45:55
Улсын хэмжээнд 51 вагон АИ-92 автобензин байна
2025-10-29 09:43:13
Азийн залуучуудын “Бахрейн-2025” наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ
2025-10-29 09:23:21
А.Алтанзул, А.Амина нар Азийн наадмаас хүрэл медалийн болзол хангалаа
2025-10-29 09:17:20
Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2025-10-29 09:10:24
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-10-29 08:02:05
Г.Нямбаяр: Шавь Т.Алтжингийн хүрэл медаль надад их эрч хүч хайрласан
2025-10-29 07:25:57
МАН-ЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-10-29 07:00:00
УТААНЫ ЗОВЛОН, УГААРЫН ГАЧЛАНТАЙ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХК-ИЙГ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ УДИРДАЖ БАЙНА
2025-10-29 07:00:00
ХОТЫН ДАРГА АСАН Д.СУМЪЯАБАЗАРЫН ЗУГТСАНЫ УЧИР...
2025-10-29 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-10-29 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |