“Туурга тусгаар Монгол орны эрх чөлөөт иргэн танд энэ сайхан өдрийн мэнд хүргэе” гэх үгээр подкаст сонсогчдын дунд хэдийнээ танигдсан “Нарнаас Том А” подкастын хөтлөгч, 2019 оны Монгол Улсын шилдэг оюутан, Мабүчи сангийн тэтгэлэгт оюутан, ШУТИС-ийн төгсөгч Намхайн Ганбилэгтэй ярилцлаа.

-Арван жилдээ ямар хүүхэд байсан бэ?
-Энэ асуулт надад сайхан санагддаг юм. Үнэндээ би тийм тийм мундаг хүүхэд байгаагүй ээ. Гуравдугаар салааны хамгийн хойно суугаад үймүүлдэг сахилгагүй хүү байсан. Одоо харахад дунд сургуульд бидний хамгийн дурсамжтай үе өнгөрсөн байдаг юм байна. Миний хүүхэд нас солонгос кинотой салшгүй холбоотой. Учир нь би эмээтэйгээ өссөн эмээгийн хүүхэд л дээ. Эмээтэйгээ өссөн хүн ямар хүүхэд болдог вэ гэвэл олон хүн дуу нэгтээгээр өлсдөггүй юм аа, эрхлэдэг юм аа, эсвэл чихэртэй байдаг юм аа гэж хариулдаг. Миний хувьд эмээтэйгээ өссөний хамгийн том давуу тал нь солонгос кино байнга үздэг болчихсон байсан. Тэр ч утгаараа дөрөвдүгээр ангидаа өөрийнхөө анхны мэргэжлээ олж харсан. Тухайн үед эмэгтэй ерөнхийлөгчтэй болдог “Их үйлс” гэх кино гарч байлаа. Тэр кинон дээрх шиг хослол өмссөн хуульч болохыг мөрөөддөг болсон доо. Тэгэж явсаар есдүгээр ангид орж улаан шугам татахад арай гэж тэнцсэн. Дүн муу байсан болохоор юун дээд боловсрол хуульч болох вээ л болж байгаа юм.Тэгээд гэр бүлийн шийдвэрээр Өмнөговь аймгийн Политехник коллежд сурахаар явж байсан даа.
.jpg)
-Хуульч болох мөрөөдлөө орхиод огт мэдэхгүй мэргэжлээрээ суралцах гээд явах мэдрэмж ямар байсан бэ. Юу бодогдож байв?

-Тухайн үед би өөрийгөө зөв юм хийж байна гэж бодоогүй. Бас буруу ч юм хийж байна гэж бодоогүй хүнд машин механизмын засварчин гэдэг мэргэжлээр сурна аа гээд л явсан. Тухайн үедээ үнэндээ мэргэжлээ ч ойлгоогүй хүүхэд л байлаа. Хослол өмсөөд л танхим дүүрэн илтгэл итгэл төгс хэлэлцүүлдэг нөгөө л солонгос кинон дээрх шигээ хүн болно л гэсэн төсөөлөлтэй байлаа шүү дээ. Тийм мөрөөдөлтэй байсан учраас тухайн үед уналтанд орж байгаа юм шиг мэдрэмжийг авсан.Одоо бол мэргэжилдээ дуртай болж эцэг эхдээ баярлаж явдаг даа. Би яг юу хийх ёстой, хэн болох вэ гэж өөртөөгөө ярилцаж шинээр хүрээллээ тэлсэн маш сайхан цаг хугацаа байсан. Мөн мэргэжилтэй болохоос гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй болоод төгсөж байгаа нь их давуу талтай. Надад маш их тэсвэр тэвчээр сайн зүйлсийг өгч өнөөдрийн Ганбилэг бий болоход нөлөөлсөн.

-Саяхан Монгол орноо тойрч илтгэл хэлэлцүүлсэн байсан. Арван жилийн сурагчдын хандлага, боловсролын түвшин хэр байна вэ?
- 21 аймаг есөн дүүргээр 33 хоногийн турш ахлах ангийн сурагчдад хувь хүний хөгжил, мэргэжил сонголтын талаар илтгэл хэлэлцүүлээд ирсэн. ЕБС болон Коллежийн хүүхдүүдтэй уулзах хоорондоо ялгаатай байсан. Коллежийн хүүхдүүд өөрийгөө хязгаарлачихсан. Муу л хүүхэд энд сурдаг гэдэг үг яриа хэлбэр тогтчихсон санагддаг. Коллеж гэхээр л муугаар хардаг хүмүүс элбэг байдаг шүү дээ. Гэвч бодит байдал дээрээ тэд маш их зүйлийг сурч авсан байдаг л даа.

-Арван жилээ төгсөхдөө дуртай зүйлээ олоогүй хүүхдүүд яах ёстой вэ. Таны бодлоор?
-Миний бодлоор завсарлага авахгүй дуртай зүйлээ олтлоо ямар нэгэн зүйл хийж байх л ёстой юм билээ. Үнэндээ одоо надаас чиний мөрөөдөл юу вэ гэхэд би өөрөө ч хэлж мэдэхгүй л байхгүй юу. Гэхдээ надад юу ч болсон зогсохгүй урагшилсаар байх гэсэн баримтладаг ганцхан зарчим байдаг. Нэг хаалга нээх бүрт чинь дараагийн хаалга нээгдэж явсаар дуртай зүйлээ олох байх гэж бодож байна.
-Арван жилээ төгсөөд их сургуульд орлоо. Сургалтын төлбөр гэдэг том асуудал гарч ирдэг. Их сургуульд ороод тэтгэлэг авах боломж хэр байдаг юм бол. Өөрийнхөө тэтгэлэг авч байсан түүхээсээ хуваалцаач?

-Сайн найзууд болон багш нарын ачаар би өөрийн хүссэн сургууль болох ШУТИС-д элсэж орж байлаа. Надад май гээд өгөх мөнгө үнэндээ байгаагүй. Тэгээд эмээгийнхээ тэтгэвэрийн зээлийг аваад сургалтын төлбөрөө төлж байсан. Хичээл ороод 3-4 долоо хоног өнгөрч байхад самбар дээр “Шинэ Монгол Мабучи” сан гэсэн тэтгэлэгийн зар байсан. Тэгээд найзтайгаа хамт материалаа өгч байлаа. Эхний шалгуур нь 85-аас дээш голч дүнтэй байх. Дараагийнх нь мэдээж хамгийн чухал зүйл болох эсээ байсан. За тэгээд эсээндээ яг л өөрийн бодит байдлаа бичээд өгсөн. Тэтгэлэгийн маань хариу арав хоногийн дараа гарч сүүлийн шат болох ярилцлагандаа орж дансандаа 1500 ам доллар авч байлаа. Яг тэр үед 17 настай хүүхдэд тийм хэмжээний мөнгөний тэтгэлэг авахын зэрэгцээ маш том хариуцлагатай нүүр тулж байсан. Тэгээд эмээгийнхээ тэтгэврийн зээлийг дарж байсан мэдрэмж үнэхээр сайхан байсан.
-Тэтгэлэг авахад юу нөлөөлсөн гэж боддог вэ?
- Миний бодлоор манай оюутнуудын ихэнх нь эсээн дээрээ хэт хийсвэр би бол монголын ирээдүй төгсөөд тийм тийм том зүйл хийж бүтээнэ гэж бичдэг юм шиг санагддаг. Энэ нь ч тэтгэлэг олгогч нарт таалагддаггүй гэж би хувьдаа боддог. Түүний оронд би бодит байдал дээр ийм зүйл хийж чадна аа гээд амьдралтай юм бичээд, яриад ороод ирвэл арай өөр байх. Бас тэтгэлэгт материалаа өгөхөөс халширч өөрийгөө голоод байдаг шиг санагдсан. Зүгээр л материалаа өгөөд, бодит байдлаа яриад зориглоод үзвэл боломж өөрт чинь тохиож ч магадгүй шүү дээ.
.jpg)
-Таны эрхлэн гаргадаг “НАРНААС ТОМ А” подкастын талаар ярилцъя. Анхны дугаараа хэзээ цацаж байсан бэ?
- Хамгийн анх "НАРНААС ТОМ А" подкаст маань 2018 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 18:02 минутанд цацагдсан. Тухайн үеийн "НЯМЫН НАЙМ" одоогийн "СЭХЭЭТЭН" подкастын үүсгэн байгуулагч, хөтлөгч Цогтбилгүүндарь ахтай тэргүүн дугаараа хийж байлаа. Муухай сандарч, түгдэрч байсан ч зориглоод, тэр ч бүү хэл анх микрофон байхгүй зочиндоо та микрофоноо аваад ирээрэй гээд тэр дугаарыг хийсэн юм. Их сайхан дурсамж, мөн өнөөдрийг хүртэл хамгийн олон хүн сонссон мөлжүүртэй дугаар минь болж байсан даа.
-Нийт хэдэн дугаар цацсан бэ. Дугаараас дугаарын хооронд таны ур чадвар ч мөн дээшилж байсан байх ?
-Нийт 70 гаруй дугаарыг бэлтгэн сонсогчиддоо хүргэсэн байна. Мэдээж дугаар бүрт ярих чадвар ч дээшлэж байсан. Одоо эргээд харахад подкастаараа дамжуулан маш олон сайхан хүмүүстэй танилцаж, өөрийгөө хөгжүүлж, шинээр нээж чадсан.
-Подкастаа ойрын үед гаргасангүй бүүр цацахгүй болсон уу.Түр завсарласан уу?
-Нэг мэдсэн найман сар шинэ дугаар гаргаагүй юм байна. Одоо подкастууд хэт олон болсон. Мөн сонсдог хүмүүс нь ч багасаж байгаа гэж би хувьдаа ажигласан. Түр завсарлаад дахин илүү чанартай зүйлээр сонсогч нартайгаа уулзах бодолтой байгаа.
-Ярилцлагын төгсгөлд “Нарнаас Том А”-ийн сонсогч нартаа хэлэх үг байна уу ?
.jpg)


| Н.ГАНБИЛЭГ: “Зогсохгүй урагшилсаар байх” гэсэн ганцхан зарчимтай |
|
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |