-АНХ ХИЙСЭН МЭДЭЭГЭЭ СОНИНД ГАРСНЫГ ХАРААД ШУУД ААВ РУУГАА ЗАЛГАЖ “ТА ОДОО ШУУД “ҮНДЭСНИЙ ШУУДАН” СОНИНЫГ ХУДАЛДАЖ АВ” ГЭЖ ХЭЛСЭН-
-“Үндэсний шуудан” сонинд аравдугаар ангидаа сэтгүүлчээр ажиллаж байсан юм билээ. Яагаад сэтгүүлчээр ажиллах болсон бэ?
-Монгол Улсад коронавирус ид гарч байх үед ээж минь анх сонинд дагуулж ирж байсан.Тэгээд “Үндэсний шуудан” сонинд орсон эхний өдөр Эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны сэтгүүлч Д.Чанцалдулам эгчтэй хамт тоглоомын талбай нураад, хүүхэд бэртсэн сурвалжилгад явж байсан. Анх юу ч мэдэхгүй хүүхэд ирж байлаа, намайг бол хүмүүс юм мэддэг л гэж бодож байсан байх. Тэр өдөр их ээдрээтэй учир замбараагүй сурвалжилга болж байсан. Анхных болохоор учир нь сайн ойлгогдохгүй сурвалжилга болж байсан, миний хувьд шүү дээ. Түүнээс хойш өдөр бүр коронавирусийн мэдээ бэлтгэдэг болсон. Сүүлдээ Б.Энхмарт эгч “Чи арын нүүрэнд гарах захидал, бяцхан ном хийгээд үз” гэснээр авьяаслаг хүүхэд гэсэн ярилцлага гаргаж, анх удаа бичвэрийн шагнал авч үзсэн. Тухайн үед Хүрэлээ эрхлэгч ээж рүү залгаад “Авьяаслаг хүү байна” гээд ярьсан юм билээ. Тэр үед их гоё санагдаж, сэтгүүлч мэргэжилтэй болох хүсэл төрж, урам авч байсан.
-Ээж нь сонины "хүн" юм билээ. Анх сонинд оруулахдаа чамд юу гэж захисан бэ?
-Ээж намайг төрөөгүй байхад сонинд сурвалжлагч хийдэг байсан гэсэн. Харин төрсөний дараагаас сонинд нягтлангаар ажиллаж байгаа. Ээж "Сонинд сэтгүүлч болохоор суралцаж байгаа хүүхдийг ер нь их зардаг шүү” гэж хэлсэн. Намайг бол нэг их зараагүй. Мөн ээж “Уран зохиолын ном сайн уншиж, хүнтэй зөв боловсон харьцаарай” гэж захиж байсан.
-Сонины редакц бусад телевиз, сайтаас ямар санагдаж байсан бэ?
-Надад бусад мэдээллийн сайт телевизээс шуурхай санагдсан. Сонины сэтгүүлчид бүгд зогсоо зайгүй ажиллаж байсан. Тэгэхдээ өөр өөрсдийнхөө мэдээллийг өөрсдөө хариуцна. Хамгийн гол нь тухайн бэлтгэсэн мэдээлэл худал хуурмаг зүйлгүй үнэн байх ёстой байдаг гэдгийг их сайн ойлгосон. Би хийсэн ярилцлага, мэдээлэлдээ үг нэмж, зохиож үзсэн, болдоггүй юм билээ. Мөн би сонинд байхдаа шаргуу ажиллахын сайхныг мэдэрсэн. Сониноос гарсны дараа сайтад орсон чинь жаахан удааширч, уйтгартай санагдсан. Сонингийн сэтгүүлчид бол үнэхээр “шажигнаж” ажилладаг юм билээ.
-Хүүхэд сэтгүүлч хүүхэдтэй ярилцлага хийх ямар байсан бол?
-Хүмүүс намайг хүүхэд гэж байгаагүй. Сэтгүүлч гэдгээр нь л хүлээж авдаг юм билээ. Үеийнхээ хүүхэдтэй ярилцахаар бөөрөнхийлөөд, сайн ярьдаггүй юм билээ.
-Сонинд ажиллаж байхдаа бусад сэтгүүлчийг хараад сэтгүүлч болох хүсэл төрж байв уу?
-Мэдээж сэтгүүлч болох хүсэл төрж байсан. Нөгөө талаар хүн бүртэй эелдэг, боловсон харьцана гэдэг хэцүү ч юм шиг санагдсан. Би хүний яриаг сонсохгүй шууд ярьдаг байсан бол сонинд ороод хүний үгийг сонсож сурч, хүмүүжсэн. Мөн цаг барьж, цагийн юмыг цагт нь хийхийг сурсан. Ихэнхдээ цагт нь материалаа хийж чадахгүй байгаад байсан. Сүүлдээ харин сурсан.

-"Арван жилийн сурагч юм чинь би яаж чадах билээ" гэж бодож байв уу, эсвэл бусад сэтгүүлчтэй өрсөлдөж, сайн юм хийх хор шар төрж байсан болов уу?
-Д.Чанцалдулам эгч ч юм уу мундаг сэтгүүлчидтэй өрсөлдөнө гэж боддоггүй байсан. Тэднээс бол суралцаж, тэднийг уншиж байсан. Харин дадлагын оюутнуудтай их өрсөлддөг байсан. Би тэднээс түрүүлээд ороод ирсэн болохоор намайг та гэж хүндэлж байсан. Тэгээд би “Намайг ингэж хүндэлж байгаа юм чинь, би илүү хичээх ёстой юм байна” гээд материалаа илүү сайн хийхийг зорьж ажилласан. Гэхдээ анх үг, үсгийн алдаа их байсан. Одоо харин алдаагүй бичдэг болсон. Дадлагын хүүхдүүдийг коронавирусийн мэдээ бичээд редакторт үзүүлж байхад нь би хэдийнэ бичээд сурчихсан. Тэдгээр хүүхдүүдийг жаахан зэмлүүлэхээд “Тэгдэг юм даа” гэж бодоод л сууж байсан /инээв/
-Ангийн хүүхдүүд дундаа зөв бичгийн дүрмийн алдаагүй бичдэг нь болсон уу?
-Сэтгүүлчээр ажилласнаар Эрхэмээд өөр ямар өөрчлөлт гарсан бэ?
-Олон хүнтэй харилцдаг болохоор биеэ зөв авч явах ёстой санагдсан. Мөн хүнээс ярилцлага авч байхдаа санамсаргүйгээр хүнд буруу үйлдэл, сэдэл өгөх магадлалтай юм билээ. Тэгэхээр өөрийгөө маш сайн хянаж байх нь зүйтэй байх. Сэтгүүлчээр ажилласнаар тоглохоо больж, юм бичдэг болсон. Тэгээд их сайн уншиж, ярианы баялгаа сайжруулах ёстой гэдгийг ойлгосон. Сонины сэтгүүлч бол өөр сонинуудыг уншиж, харьцуулж харах нь зүгээр болов уу гэж бодсон.
-Сонин дээр нэртэйгээ мэдээлэл нь нийтлэгдсэн байх сайхан мэдрэмж байдаг. Анх ямар санагдаж байсан бэ?
-Тэр бол үнэхээр гоё. Анх мэдээлэл нэртэй минь гарсан өдөр аав руу шууд залгаад “Аав та одоо Үндэсний шуудан сониныг худалдаж ав” гэсэн. Тэгсэн аав сонин аваад миний нэрийг хайгаад олохгүй байж байж нэг юм олж хараад бөөн баяр болж байсан. Манай аав сэтгэл хөдлөлөө бараг ил гаргадаггүй хүн болохоор “Сайн байна, миний хүү” гэж урам өгч байсан.

-Сэтгүүлч гэдэг хувиар хүмүүсээс яриа авч, мэдээлэл бэлтгэхэд том болсон мэт мэдрэмж төрсөн болов уу?
-Тэгж байсан. Анх Хангарьд ордон орж, үүдний харуулуудад нь үнэмлэхээ үзүүлээд ороход “Би ч ажил хийгээд “алж" байна даа. Ер нь сэтгүүлчээр явъя” гэж бодогдож байсан. Үеийн хүүхдүүд Хангарьд ордон ч гэж мэдэхгүй байхад би хэдийнэ дотор нь ороод үзчихсэн, хүнээс ярилцлага авсан гэхэд цаанаасаа цээжинд багтаад гоё байсан.
-Ярилцлага, сурвалжилга хийж байхдаа тохиолдсон хөгжилтэй явдлаасаа яриач?
-Эхлээд би өдөр бүр коронавирусийн талаар мэдээлэл хийж байсан. Тэгж байгаад жаахан уйдаад, нэг өдөр ном гаргасан хүүхдийн сурвалжилгад яваад, сонсож буулгаж, найруулан бичсэн. Тэгээд албан дарга Эрдэнэцэцэг эгчид үзүүлсэн чинь “Юу вэ, үүнийг ингэж бичихгүй ээ” гэхээр нь би жаахан шантарч байсан. Тухайн үед өөрийгөө бол сайн биччихлээ гэж бодсон. Тэгээд засвар орсны дараа түүнийгээ илүү сайжруулж, оруулж байсан. Надад тухайн үед ажиллаж байсан сэтгүүлчдээс Д.Чанцал, Эрдэнэцэцэг эгч хоёрын материал их сайхан санагдаж байсан. Уншихад огт түгдрэхгүй, урсаж уншигдаж байсан. Тэгээд л дууриаж бичих гэж оролдоно. Мөн бусад сайтын мэдээллийг уншиж, өөрийн материалтай харьцуулна. Тэгж байгаад нэг өдөр өөрөө бүтцийг нь гаргаж байгаад мэдээгээ бичээд Д.Чанцал эгчид үзүүлэхэд “Чи бараг надаас илүү болсон байна, Эрхэмээ ч бичдэг болжээ” гэж магтаж, хөөргөж байсан. Тэгээд би өөртөө өмнөхөөсөө арай дээрдэж байна гэж хэлсэн дээ.
-Би Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд явдаг юм. Нэг өдөр киноны дүрийн сонгон шалгаруулалт болно гээд хэдэн хүүхэд сонгосон. Тухайн үед МҮОНРТ–д шалгаруулалт нь болоод очсон чинь Аглуу ах, Бооёо ах хоёр хүүхдүүдийг бэлдэж байсан. Тэгээд би дүрийн сонгон шалгаруулалт өгтөл эхний шатандаа тэнцсэн. Тэгээд хоёрдугаар шатанд ортол “Намайг болж байна, илүү сайн яриад бай” гэсэн. Анх Ардын жүжигчин Жаргалсайхан ахтай хамт дүрд сонгогдож, кино зураг авалт нь Малайзад болсон. Тухайн үед арван настай байсан учраас аавтайгаа хамт явсан. Монголын жүжигчдийн жүжиглэлт, гадаадын жүжигчид хоёр өөр байдаг юм билээ. Зураг авалтын студи нь том хашаан дотор байрлаж байсан. Тэгээд тухайн үед хүмүүс магтахаар нь жүжигчин больё гэсэн бодол төрж л байлаа. Кинондоо Ц.Цэрэнболд жүжигчин, мисс Баярцэцэг нартай хамт тоглосон.
-Кинонд тоглож байхад хэцүү, бэрхшээлтэй зүйл нь юу байсан бол?
-Монголдоо бэлтгэл хийж байсан болохоор хэцүү зүйл байгаагүй. Бэрхшээл гэвэл англи хэлгүй байсан. Хэлгүй бол хөлгүй гэдгийг тэр үед ойлгосон. Уг нь киноны нэг хэсэгт л тоглож, зураг авалт шөнийн 00:00 цагаас 05:00 цаг хүртэл үргэлжилсэн. Тухайн үед мөн технологийн шоконд их орсон. Одоо найман жилийн өмнө гэхээр тэр үеийг бодоход Монголын кино урлаг харьцангуй сайн хөгжсөн.
-Би Холливудын кинонд тоглочихлоо гэж үү” гэдэг ч юм уу, онгирч байсан уу?
-Монголд ирээд “Би одоо Холливудын кинонд тоглочихлоо. Одоо хүмүүстэй яаж харьцах вэ, багш бараг над дээр өөрөө ирэх болов уу” гэж бодоод, аав, ээждээ хэлтэл шоолсон. Нэг хэсэг үнэхээр сургуулийн хүүхдүүд жаахан харагдаад, өөрийгөө ихэд томд бодож байсан. Тэгээд л больсон доо. Тухайн үед бол өөрийгөө өөрчлөгдөж байгааг анзаардаггүй юм билээ. Дараа нь хүүхдүүд ирээд “Их зантай болсон байсан шүү” гэж хэлсэн.
-Тэгээд өөр кинонд тоглосон уу, жүжигчнээс яагаад больсон бэ?
-Том болоод хоолой суугаад ирэхээр “шахагддаг” юм билээ. Гэхдээ Хүүхдийн ордны тайлан тоглолт, уран жиргээ, хүрэл тулгыг хөтөлдөг. Одоо харин арванхоёрдугаар ангид орсноор хичээл ихтэй гээд больсон. Хүүхдийн ордон маань арванхоёрдугаар ангид ороод л сүүлчийн тайлан тоглолтоо хийгээд төгсдөг. Тэгээд ч ахлах ангид орохоор цаанаасаа өөрт хэрэгтэй мэргэжлийг сонгодог юм байна. Энэ ч утгаар одоо хуулийн мэргэжил сонгоно гэж бодож байна. Урлагийн оюуны өмч талаар мэргэшинэ гэж бодож байгаа.
-Сэтгүүлч эсвэл жүжигчин болмоор ч юм шиг болоод өөрчлөгдөөд байгаа юм байна. Ер нь ийм юм бүхнийг сонирхогч уу?
-Би ер нь их хийсвэр. Багадаа хөл бөмбөг сонирхдог байхдаа хөлбөмбөгчин болъё гэж боддог байсан. Мөн цахимаар тоглоом тоглоод, энэ чиглэлийг ч сонирхож байсан. Одоо харин төлөвшөөд, хэрэгтэй мэргэжлээр явъя даа гэж бодоод байгаа. Хичээл номоо хийгээд төлөвшөөд л байх шиг санагддаг. Одоо бол юм юманд дөртэй, сайн байсан нь хожиж байгаа нь ажигладдаг.
-Одоо материал нь нийтлэгдсэн нь сонин нь хадгалаастай байдаг уу?
-Тийм ээ, гэрт тусад нь хадгалсан байгаа. Сонинд хийсэн мэдээ, сурвалжилга, ярилцлага бүр минь надад дурсамжтай санагддаг. Сонины суурь минь хэзээ ч арилахгүйгээр надад суусан гэж би боддог.
-Харин одоо өөрийн тоглосон киногоо үзэхээр ямар санагддаг вэ?
-Одоо харин киногоо үзэхээр үгээ тэгж засах байж, тэр жаахан дутуу болж гэх зэргээр шүүж үздэг. Би аливаа зүйлийг харьцуулж, шүүж үзэхийг боддог. Магад миний үеийн хүүхдүүд кино ч юм уу автаж үздэг бол миний хувьд жүжигчдийг нь харьцуулж, бусадкд киноноос юугаараа өөр байна гэж үздэг.
-Эрхэмээтэй хамгийн ойр ярилцаж, зөвлөгөө өгдөг хүн аав, ээж хоёрынх нь аль вэ?.
-Ээж ажилтай болохоор тэр бүр ойр байдаггүй. Аав харин ярилцаж, зөвлөгөө өгч, их тусалдаг. Би айлын том хоёр дүүтэй болохоор мөн хоёр дүүтэй тусалж, үг хэлнэ. Би дотроо жаахан том бодолтой. Манай хоёр дүү ч ялгаагүй намайг дууриана. Ер нь ахыгаа дууриадаг юм билээ.

| СУРАГЧ СЭТГҮҮЛЧ Ц.ЭРХЭМБАЯР: Сэтгүүлчээр ажиллаж байгаад очтол ангийнхан маань жаахан хүүхдүүд шиг санагдсан |
|
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
2025-10-28 13:20:09
Н.Эрдэнэхүү: ХСҮТ-ийн захирлаар буцаж очих эсэхээ бодож байгаа, гэхдээ залуучууд ажилласан дээр биз дээ
2025-10-28 12:46:29
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ
2025-10-28 12:37:21
С.ЦЭНГҮҮН: Төсвийг 1.2 их наядаар танах боломж байна
2025-10-28 12:34:17
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
2025-10-28 12:17:25
"Гайжин: Монгол самурай" жүжгийг ирэх сарын 6-наас тоглоно
2025-10-28 10:50:59
ЦЕГ-ЫН ДАРГААР ДАХИН ТОМИЛОГДСОН Ж.БОЛД ГЭЖ ХЭН БЭ
2025-10-28 10:23:46
“Шатахуун зарна” гэх хуурамч зард итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
2025-10-28 10:17:10
МАН-д ойрын өдрүүдэд ЮУ БОЛОХ ВЭ?
2025-10-28 09:27:28
Азийн “Бахрейн-2025” наадамд сагсан бөмбөгийн баг IV байрт шалгарав
2025-10-28 08:20:28
Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан боллоо
2025-10-28 08:09:08
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-10-28 08:03:00
ҮНЭ ХАНШ: Хонины цул мах кг нь 14500, үхрийн цул мах кг нь 20000 төгрөг болж өсжээ
2025-10-28 07:36:27
Сагсан бөмбөгийн “Холбооны цомын тэмцээн”-ийг зохион байгуулна
2025-10-28 07:20:49
Азийн залуучуудын наадмын усанд сэлэлт болон бадмитоны тэмцээн эхэллээ
2025-10-28 07:10:38
БҮГДИЙНХ НЬ ЦАЛИНГ НЭМ, ЕРӨНХИЙ САЙД АА
2025-10-28 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД АСАН Ё.ОТГОНБАЯРЫН ШАДАР ТУСЛАХУУД ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЦЭГЦЭЛЖ ЧАДАХ УУ
2025-10-28 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-10-28 07:00:00
Г.НЯМЦЭРЭН: ТАЙЗАН ДЭЭР ГАРЧ, ӨӨРИЙГӨӨ ДАВАН ТУУЛНА ГЭДЭГ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ МЭДРЭМЖ
2025-10-28 07:00:00
Ж.ЦЭРЭНЛХАМ: Дэлхийд нэрээ гаргах шавьтай болох мөрөөдөл бий
2025-10-28 07:00:00
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2025-10-28 07:00:00
Манай сагсан бөмбөгийн баг, Узбекистаны багийг 21:14-өөр хожлоо
2025-10-27 17:27:22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татан авлаа
2025-10-27 17:15:00
Ч.Төгсдэлгэр: Иргэд барилгын архитектур төлөвлөлт, загвар зургийн хүсэлтийн явцыг цахимаар хянадаг болно
2025-10-27 16:45:14
“Импортын хүнсний худалдаа-хяналт” аян Дорноговь аймагт үргэлжилж байна
2025-10-27 16:38:05
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгалаа
2025-10-27 15:08:27
Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарын цалинг 15 хувь нэмэх саналыг УИХ-д өргөн барьсан
2025-10-27 13:21:43
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ
2025-10-27 13:11:45
Б. Нямцэцэг Азийн оюутны цувралын “Шилдэг тамирчин” болжээ
2025-10-27 13:03:12
“Сахал” Эрдэнэбилэг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн буцааж авах шүүх хурал үргэлжилж байна
2025-10-27 12:59:21
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ
2025-10-27 12:44:41
"Про" театрынхан "Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2025-10-27 12:33:19
УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн "Хунт нуур" балетын 2025 оны сүүлийн тоглолтоо толилууллаа
2025-10-27 12:20:16
Ж.БАТСУУРЬ: Б.Энхбаяр гишүүн танд итгэж байна, та харин итгэл эвдсэн дараагийн бүлэглэлийн толгойлогч болчихов
2025-10-27 12:01:57
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 44 дуудлага бүртгэгджээ
2025-10-27 11:53:08
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13541 болжээ
2025-10-27 11:49:17
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ
2025-10-27 11:12:52
Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр хожилтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ
2025-10-27 09:30:44
2025-10-27 09:15:23
Дархан хотын ЖБХ-ны М.Төмөртогоо, Г.Батбилэг, БТСГ-ын дарга А.Амараа нар Солонгост айлчиллаа
2025-10-27 08:31:23
Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн төрөл өндөрлөв
2025-10-27 08:21:46
ИРГЭД: САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЧАНАР УЛАМ МУУДАЖ, ҮНЭ НЭМЭГДЭЖ, ОЛДОЦ ХОВОР БАЙНА
2025-10-27 07:37:53
А.Алтанзул, А.Амина нар Азийн залуучуудын наадмын боксын финалд шалгарлаа
2025-10-27 07:20:00
МОНГОЛ УЛСЫН БААТАР Л.АЮУШИЙН ДҮҮ Г.ДОРЖЖАНЦАН: АХ МИНЬ 23 НАСТАЙДАА ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНД БАЙЛДАЖ, ДАЙСНЫ ЦЭРГҮҮДТЭЙ ТУЛГАРАХДАА 11 УДАА ШАРХАДСАН Ч БААТАРЛАГААР ТУЛАЛДСААР АМЬ ҮРЭГДСЭН ДЭЭ
2025-10-27 07:13:33
ТАНИЛЦ: ТӨРӨӨС ХАМГИЙН ОЛОН УДАА ТЕНДЕР АВСАН ТАВАН КОМПАНИЙН ЭЗЭД
2025-10-27 07:00:38
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНХИМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАСАН САЙД НАРААС САЛЖ, ЗАСАГТ ЗАСВАР ОРУУЛНА
2025-10-27 07:00:00
“АЛСЫН ХАРАА-2050”-ЫН АВТОРУУД ТӨРИЙН ТЕНДЕРИЙГ ИНГЭЖ ТҮҮДЭГ
2025-10-27 07:00:00
АЯЛАЛЫН ЗАМД ҮЛДСЭН БИЙРИЙН МӨР
2025-10-27 07:00:00
УЛААНБААТАР ХОТООС ГАРДАГ ХОГНЫ 35-40 ХУВИЙГ НЬ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2025-10-27 07:00:00
2025-10-27 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨНГӨ ЗҮС САЙЖИРНА
2025-10-27 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-10-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |