Шил шилээ дарсан тариан түрүү салхины аясаар үес үесхэн ганхана. Нарны элчинд намрын зөөлөн шаргал хөрс шаргалтан, халиурч, үндэстэй бүхэн үр, жимсээ өгөөд юутай сайхан. Жил жилийн намар тариаланчдын хамгийн жаргалтай болоод завгүй өдрүүд үргэлжилдэг. Залуучууд нь ургац хураахаар ханцуй шамлан зүтгэхдээ "Ургацын далай" дууг хоолойгоо цуцахаа мэдэхгүй дуулж, "Трактор намайг тариаланч болгосон юм даа" гэж инээлдээд хээвнэг алхдаг болов уу гэж боддог. Тэднийг ийн борви бохисхийх завгүй үед буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Т.Аубакир, Ж.Эрдэнэбат нартай Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн тариалангийн бүс нутагт ажиллаж, дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

09:00 цаг. Сүхбаатарын төвөөс Шаамар сум, Шаамар сумын тариаланч Б.Алтанцэцэг хэчнээн төрлийн ногоо тарьдаг болохыг сурвалжилахаар хөдөлсөн юм. Тэрбээр Шаамар сумын Эрүүл мэндийн төв тасралтгүй 33 дахь жилдээ эмчээр ажиллаж байгаа. Үндсэн ажлынхаа хажуугаар гэр бүлийнхэнтэйгээ жилд 35 бүл зөгий өсгөн үржүүлж, 800-1000 кг бал хураан авч, зах зээлд нийлүүлдэг байна. Тэрбээр 2014 оноос эхлэн зуны хүлэмжинд тариалалт хийж эхэлжээ. Одоо 2000 орчим м2 талбай 240 м2 найман ширхэг зуны хүлэмжинд 13 нэр төрлийн нарийн ногоо тариалж сүүлийн жилүүдэд гурван тонн лооль, таван тонн өргөст хэмх, 800 кг хаш, нэг тонн брокли, таван тонн навчит ногоо, ургац хураан авчээ.
Мөн өөрийн эзэмшлийн найман га ил талбайд байцаа, манжин, хулуу, тарвас тариалж, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт худалдан борлуулдаг гэнэ. Тэрбээр жилдээ хүнсний ногоогоор 80-100 орчим сая төгрөгийн ногоо зардаг тухай ярьсан юм. Б.Алтанцэцэг 2004, 2005 онд Улаанбаатар хотод болсон “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцож шилдэг ногоочин болж байжээ.


Мөн бид Сэлэнгэ аймгийн Шаамар сумын зөгийчидтэй уулзсан юм. Тус суманд нийт 130 гаруй иргэн хүлэмжийн аж ахуй эрхэлдэг, 320 гаруй зөгийчин ажилладаг аж. Тэдэнд тулгамдаж буй гол асуудал бол цаг уурын нөхцөлөөс хамаарч хүлэмжийг бүсчилж, нэр төрөл, цогцоор нь хөгжүүлэх, хүлэмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, орон нутагт гурван хувийн зээл авахад барьцаа хөрөнгө шаардлагатай аж. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд жимс ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчидэд мэргэжлийн заавар зөвлөгөө өгөх мэргэжлийн багш боловсон хүчинг бэлтгэх, түрээсийн агуулах, хүлэмжийг бий болгох асуудалтай гэдгийг нутгийн удирдлагууд ярьсан юм. Харин зөгийчдөөс бөөнөөр нь бал худалдан авах цаашид сав баглаа боодлын үйлдвэртэй болох, зөгийний зоорь шаардлагатай гэдгийг онцолж байлаа.

11:30 цагийн үед бид Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Зүүнбүрэн сум руу хөдлөв. Энэ жил газар тариалангийн бүс нутгаар ургац, хүнсний ногооны болц сайтай байгаа учир тариаланчдын сэтгэл тэнэгэр байна.Сэлэнгэ аймаг Улаанбуудайн дотоодын хэрэгцээний 39 хувийг, төмсний 10.4 хувь, хүнсний ногооны 26.4, гурилын хувьд Алтантариа ХХК дотоодын хэрэгцээний 14, махны 0.3 хувь, сүүний 36 хувь зөгийн балны 66.4 хувийг хангадаг гэж аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хэлсэн юм.
УИХ-ын 36-р тогтоолд таван жилийн хугацаанд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавьсан ба энэ хүрээнд 114 арга хэмжээ авахаар тусгаж, хамтран хэрэгжүүлэх байгууллагуудыг нарийн хуваарилж өгсөн юм. УИХ-ын дарга уг тогтоолыг хамтран хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байгууллагуудаар зочилж, ажлын төлөвлөлт явцыг сонсож, бодлогын түвшинд шийдвэрлэх асуудлын хэрэгжилтын нөхцөл байдалтай танилцсан юм. Тус аймгийн 41 мянган км/кв газар нутгийн 50 хувь нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар. Энэ нь манай улсын газар тариалангийн гол бүс нутаг юм. Сэлэнгэ аймагт энэ жил улаан буудай 129 мянган га-д тариалжээ. 136 мянган га талбайд үр тариа, тариалснаас 23.6 мянган тонныг хураан авч, ургац хураалтын явц 17 хувьтай, төмс, хүнсний ногоо 2.2 мянган га-д тариалснаас 50 хувийг хураан авчээ. Мөн малын тэжээл 17 мянган га-д, тосны ургамал 45.7 мянган га-д тариалсан байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн төвд төрийн албан хаагчидтай уулзаж, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, УИХ-аар хэлэлцэх хууль тогтоомжуудын талаар мэдээлэл өгсөн. УИХ-ын дарга Г.Занданшатар, Эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангах, хүнсээ үйлдвэрлэгч үндэстэн болох нь манай улсын стратегийн зорилт болсон. Тиймээс газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих, эрх зүйн орчин бүрдүүлнэ. Энэ хүрээнд Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай хуулийн төсөл, Органик хүнсний тухай хууль, ХАА-н тухай хууль, Ургамал хамгааллын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. УИХ-ын 2022 оны намрын чуулганаар Хүнсний тухай хууль, ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулж, хүнс хөдөө аж салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. УИХ-ын 36-р тогтоолд тусгасан 114 арга хэмжээг хэрэгжүүлэхэд 523 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарснаас 2023 онд 192 тэрбумыг Улсын төсвөөс урсгал зардлаар, 190 тэрбум төгрөгийг гадны зээл тусламжаар санхүүжүүлэхээр 2023 оны төсвийн төсөлд тусгаад байна.Хэдийгээр улс орны санхүүгийн байдал хүндрэлтэй, ковид, дайн мөргөлдөөнөөс шалтгаалан гадаад нөхцөл байдал амаргүй, ханш инфляци өндөр эрсдэлтэй байгаа ч ХАА-н салбарт онцгой анхаарал хандуулж ажиллана" гэлээ.
.jpg)
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнсийг тариалах бодлого барьж, тариаланчдаа дэмжинэ. Мөн тариалангийн бүс нутгийн малыг цөөрүүлэх асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд хэлэлцэж, холбогдох хуульд өөрчлөлт оруулах боломжтой. Хашаалсан талбайд санаатайгаар мал оруулбал хүний хөрөнгөд халдсан гэж үзэж, хуулийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин бүрдүүлнэ. Харин улаан буудай экспортлох саналыг тариаланчдын хүлээн авах боломжгүй. Энэ жил манай улс дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний улаан буудай тариалсан" гэсэн юм.
| ТОМИЛОЛТ: ОРХОН ГОЛЫН ШИМТ ХӨРСӨНД УРГАСАН ТАРИА, НОГОО ШАРГАЛТАН, ХАЛИУРЧ, ТАРИАЛАНЧИД УРГАЦ ХУРААХ АЖИЛДАА ШАМДЖЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |