• Өнөөдөр 2025-05-09

Х.НЯМБААТАР:Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна

2024-09-03,   312

            Улаанбаатар хотын захирагч болон Нийслэлийн Засаг дарга захиргааны зарим арга хэмжээг зайлшгүй авахаар болжээ.

Үүнд:
 
Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаагаар зорчвол хоног тутам 5000 төгрөгийн хураамж авна. Товчоодод хяналтын системийг бүрэн нэвтрүүлж дууссан.
 
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цэнхэр дугаартай автомашины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ хүрээнд төрийн албан хаагчдыг ажилчдын автобусаар авна.
 
Мөн төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна.
 
Татвар, торгуулиа төлөөгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
 
Автобусны зогсоол дээр зогссон жолоочийг хяналтын камераар торгох арга хэмжээ авна.

Х.НЯМБААТАР:Төрийн албан хаагчдыг долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-03 14:02:00
    с: ингээл нөгөө хэдэн замын цагдаа нарынх нь ачаалал маш ихээр нэмэгдэх нь дээ гэж
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188