ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Үүний дараагаар албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулав.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
-“Ачтан” эмнэлгийн голомтын эх үүсвэрийг тогтоосон уу. Одоогийн байдлаар эх үүсвэр нь тодорхойгүй хэдэн голомт байна вэ?
-“Ачтан” эмнэлгийн голомтыг судалж байна. Өргөн хүрээтэй шинэ голомт бий болсон. Эмнэлэг учраас өвчтөн, сахиур, эмч, эмнэлгийн ажилтнуудын шинжилгээний хариу бүрэн гарч дууссаны дараа нягталж, голомтын эх үүсвэрийг зарлана. “Ачтан” эмнэлгийн эмч, ажилтнуудын гэр бүлийн хүмүүс халдвар авсан нь тогтоогдсон. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 2-3 эх үүсвэр нь тодорхойгүй голомт бий. Тодруулбал, “Мөнххада” ХХК-ийн ажилтнууд, мөн цэг дээр шинжилгээ өгсөн гэр бүлийн хүмүүсээс эх үүсвэр нь тодорхойгүй халдвар илэрсэн. Бид одоогоор эх үүсвэрийг судалж, тогтоох арга хэмжээ авч байна.
-ГССҮТ, Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэгт батлагдсан тохиолдол илэрсэн гэх мэдээлэл байна. Үүн дээр хариулт өгнө үү?
-Тус эмнэлгүүдэд “Ачтан” эмнэлгийн эмч нар үйлчилгээ үзүүлсэн тул тусгаарлалт авч, ойрын хавьтлын 10 гаруй хүнээс шинжилгээ авсан. Урьдчилсан байдлаар шинжилгээний хариу сөрөг гарсан. Би өмнө нь том дэгдэлт гарсны дараа эх үүсвэр нь тодорхойгүй алаг цог халдвар илэрнэ гэдгийг хэлсэн. Олон хавьтлууд гадуур чөлөөтэй явж байгаа. Ард иргэд хаанаас ч халдвар авах боломжтой гэдгийг санаж явах хэрэгтэй.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Нарангэрэл
-Нэгдүгээс сарын 11 гэхэд хөл хориог сулруулна. Энэ хугацаанд халдвараа бүрэн хумьж чадах уу?
-Бид цар тахалтай нүүр тулаад нэг жил болж байна. Жилийн хугацаанд дэлхийн улс орнууд хэдхэн үндсэн аргуудыг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, хөдөлгөөн хязгаарлаж, хөл хорио тогтоох, хавьтал тогтоож, эмчлэх, ард иргэд нь амны хаалтаа зүүгээд аж амьдралаа үргэлжлүүлэх гэсэн гурван аргаар тэмцэж байна. Удахгүй хөл хорио сулруулна. Энэ хугацаанд гарсан голомтуудын хавьтлыг тогтоож, халдварыг бүрэн хумих боломжгүй.
| ЭМЯ: Нэгдүгээр сарын 11 гэхэд халдварыг хумьж чадахгүй |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |