Эрүүл мэндийн сайд С.Мөнхсайхан "Нэг хүнд найман сая төгрөгийн эмчилгээ хийж байгаа" гэсэн билээ. Коронавирусийн эмчилгээний төлбөрт юу багтдаг талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүгээс тодрууллаа.
-Нэг хүнд найман сая төгрөгийн эмчилгээ хийж байгаа гэсэн үнэн үү. Зардлын задаргааны талаар мэдээлэл өгч болох уу?
-Эмчлүүлж байгаа хүний биеийн онцлогоос шалтгаалж өөр өөр эмчилгээ хийдэг. Бид дэлхийн стандартад нийцсэн эмчилгээг хүн хүний биеийн онцлогт тохируулан хийж, амийг нь аварч байгаа. Тийм учраас эмчилгээний зардлын задаргааны талаар мэдээлэл өгөх нь чухал биш. Энэ талаар тайлбарлах юм бол тийм ч амархан ойлгохгүй шүү дээ. Дунджаар 6.7-8 сая төгрөгийг нэг хүний эмчилгээнд зарцуулж байгаа талаар тооцоо судалгаа гарсан. Манай улс өндөр хөгжилтэй орнууд шиг нарийн тогтоож чадахгүй байгаа. Найман сая гэдэг тоо нь цаашид ч нэмэгдэж магадгүй.
-Эмчилгээний талаар мэдээлэл өгч болох уу. Яг ямар эмчилгээ хийж байгаа юм бэ?
-Эмчилгээнд ашиглаж байгаа эмний нэрийг зарлах хориотой учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Хүнд, хөнгөнөөс шалтгаалж өөр эмчилгээ хийнэ. Хөнгөхөн, шинж тэмдэггүй, зовиургүй байгаа хүнд тийм олон төрлийн эм уулгаад байхгүй. Хүнд, хүндэвтэр хүмүүст бас нэг өөр.
-Эмчилгээний зардал болох найман сая төгрөгт эмчийн цалин, ор хоногийн төлбөр, хоол, хамгаалалтын хувцас, эм тариа орсон уу?
-Тиймээ, бүгд багтаж байгаа. Эмийн зардлын тухайд харилцан адилгүй дүнтэй байгаа. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан зарим өвчтөнд хэдэн ч төгрөгийн эм зарцуулаж магадгүй. Мөн PCR шинжилгээний урвалж оношлуурын зардлууд багтаж байгаа. Нэг өвчтөнд дунджаар 4-5 удаа PCR шинжилгээ хийж байгаа шүү дээ. Эмч сувилагчдын хамгаалах хэрэгслийн хувцасын төлбөр, нэг өвчтөнд эмч, сувилагч дунджаар өдөрт 2-3 удаа орох бүртээ хамгаалах хэрэгслийн хувцас сольдог. Хүнд хүний биеийн байдлыг үзэх гэж нэг эмч хэдэн ч удаа өрөө рүү нь орохыг таашгүй. Орох бүртээ хамгаалалтын хувцсаа шинээр сольж өмсдөг. Эмчилгээний хоногт эмч, сувилагчийн 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллах болон тусгаарлагдаж буй зардал орно. Эмчийн цалин, ор хоногийн төлбөр гээд шаардагдаж байгаа бүх төлбөр багтсан гэж ойлгож болно.
| Д.НЯМХҮҮ: Нэг хүний эмчилгээний зардал 6.7-8 сая төгрөг болж байгаа |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |