Цахим орчинд коронавирусийн халдвар авсан талаараа мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг өгч байсан Д.Мөнхбат ойрын өдрүүдэд сураг чимээгүй байгаад санаа зовж байгаа олон хүн байгаа аж. Тэрбээр “Энхсаран” сувилалд 22 хоног тусгаарлагдаад, 23 дахь хоног дээрээ халдвартай нь батлагдаж, ХӨСҮТ рүү хүргэгдсэн билээ. Харин Д.Мөнхбатын бие муудаж, хүчилтөрөгчийн аппарат залгуулж байгаа гэнэ. Түүний биеийн байдал ямар байгаа талаар өөрөөс нь чатаар тодруулахад “Миний биеийн байдал хүндэрч, өдөрт 2-3 удаа хүчилтөрөгчийн аппарат залгуулж байгаа. Орой болгон өндөр халуурч, хүчтэй ханиалгаж байна. Гэхдээ эмчилгээ хийлгэж байгаа болохоор өнөөдрөөс арай дээр болж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд үнэхээр хүнд байлаа. Толгой өвдөж, сульдаж байгаа болохоор цахимд мэдээлэл өгөөгүй. “Энхсаран” сувиллаас ирсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгааг сайн мэдэхгүй. Эмчилгээний хувьд маш сайн байгаа. Хүмүүсийн биеийн онцлогоос шалтгаалж хүнд, хөнгөн тусаж байх шиг байна. Тухайлбал, манай өрөөнд байгаа 50 настай хүнд ямар ч шинж тэмдэг илрээгүй бөгөөд хамар нь ч битүүрдэггүй. Мөн намайг фэйсбүүкт лайв хийсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас нэг хоногийн өмнө залгаж, тодруулсан. Тэрнээс өөрөөр дарамт шахалт үзүүлээгүй гэдгийг миний төлөө санаа зовж байгаа хүмүүст хэлмээр байна” гэлээ.
Иргэн Д.Мөнхбат эх орондоо эрүүл ирээд, тусгаарлах байрнаас халдвар авсан талаараа мэдэгдсэн билээ. Тэрбээр “Энхсаран” сувиллаас халдвар авсан хүний олонхийг нь халуун усны газраас авсан гэж бодож байгаа. Харин би болон надтай хамт байсан хүн халуун усны газраар үйлчлүүлээгүй, өрөөндөө шүршүүртэй байсан. Бид “Энхсаран” сувиллын ажилчдаас халдвар авсан байх магадлал маш өндөр байгаа юм. Одоо ХӨСҮТ-д “Энхсаран” сувиллын хэд хэдэн ажилтан коронавирусийн халдвар авсан гээд бидэнтэй хамт эмчлүүлж байгаа. Тэгэхээр халдвар халуун усны газарт эхэлж тархаад, тус газрын ажилчид түүнээсээ халдвар аваад, тусгаарлалтад байсан хүмүүст тараасан байх магадлалтай. Би гэхэд л хоол тараадаг хүнээс халдвар авсан байх гэж бодож байгаа” гэх мэдээллийг өгч байсан юм.
| Коронавирусийн халдвартай иргэн Д.Мөнхбатын бие муудаж, хүчилтөрөгчийн аппарат залгуулжээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |