Дэлхий нийтийг цочроож, хэдэн сая хүнийг өвчлүүлж, сая гаруй хүний амийг авч одсон коронавирусийн халдвар хэзээ, хаана хүрээд зогсохыг таашгүй. Өндөр хөгжилтэй, эрүүл мэндийн салбараараа тэргүүлдэг улс орнууд хүртэл эмч, эмнэлгийн ажилтан, ард иргэдээ цар тахалын улмаас алдаад байгаа. Манай улсад халдвар голомтлон тархаж, 440 хүн халдвар аваад байгаа ч эмч нар маань 329 хүнийг нь төвөггүйхэн эмчилж, эрүүл болгожээ. Манайх шиг ядуу буурай орон халдвар авсан иргэдээ хэрхэн, яаж эмчлээд байна вэ хэмээн сонирхох хүн олон. Бид коронавирусийн халдварын голомтод ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн гурван эмчийн ярилцлагаас коронавирусийг хэрхэн эмчилж байгааг тоймлон хүргэе.
.jpg)
Ерөнхийдөө бол ЭМЯ-ны зөвлөх баг, манай эмнэлгийн туршлагатай эмч нарын хамтын ажиллагаа. Тухайлбал, манай ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр эмч бол олон халдварт өвчний голомт, хөл хорионы үед ажиллаж байсан туршлагатай. Тэдний туршлага, заавар, зөвлөмжийн дагуу бүх зүйлийг хийж байгаа болохоор хүмүүс эхнээсээ эдгэрч байна. Мөн өвчтөнүүдтэйгээ ярилцаж, сэтгэл санааны эмчилгээ давхар хийж байгаа нь илүү үр дүнтэй байна гэж үзэж байгаа.
ЭМЯ-ны зөвлөх баг, манай эмнэлгийн туршлагатай эмч нарын хамтын ажиллагаа
.jpg)
Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, ХӨСҮТ халдварын талаар эртнээс мэдээлэл аваад, хамгаалах үйл ажиллагаагаа дэс дараалалтайгаар гүйцэтгээд явж байгаа. Цаашид олон тохиолдол гараад, нийтийг хамарвал яах талаар төлөвлөгөө боловсруулсан. Манайх коронавирусийн үед дэлхий нийтээр хэрэглэж байгаа гурван төрлийн эмийг хэрэглэж байна. Хамгийн сүүлд гэхэд л өчигдөр Япон Улсаас вирусийн эсрэг эм авчирсан. Халдвар хурдацтай тархаад, олон нийтийг хамрах юм бол амьсгал орлуулах аппарат гээд шаардлагатай тоног төхөөрөмжүүд олноор хэрэг болно. Ийм учраас бид хэрэгтэй тоног төхөөрөмжийнхөө тоо, судалгааг гаргаад эхнээс нь захиалж авчирсан. ДЭМБ-аас өгч буй зөвлөмжийн хүрээнд өвчтүүдээ эмчилж байгаа. Бусдаас өөр ямар нэг эмчлэх арга, тактик, нууц гэж байхгүй.
Бусдаас өөр ямар нэг эмчлэх арга, тактик, нууц гэж байхгүй.

Бид “Ковид-19”-ийн халдвар авсан өвчтөнүүдтэй ажиллахдаа ДЭМБ-ын зөвлөмж болон ЭМЯ-ны тушаал, эмчилгээний зааврын дагуу ажилладаг. Халдвар авсан хүний биеийн байдал, уушгин дахь үрэвслийн процесс нэг талдаа юу, хоёр талдаа байна уу, эсвэл хавсарсан өөр өвчин байгаа эсэхээс хамаарч эмчилгээ хүн бүрт онцлог байдаг. Вирусийн эсрэг эмнүүдийг эмч сонголтоороо хэрэглэж, халдвар авсан хүний биеийн онцлогт тааруулж эмчилгээгээ хийдэг. Хамгийн анхны тохиолдол дээр Ц.Чинбаяр эмчийн баг гардаж ажилласан. Би гурав дахь ээлжинд ажилласан учраас өмнөх эмч нарын арга барил, эмчилгээний үр дүнг үргэлжлүүлэн ажилласан. Өмнөх эмч нарын туршлага дараа дараагийн эмчид ажиллах дадлага, арга барил болж байгаа. Монгол Улсад ЭМЯ дэргэдэх эмнэл зүйн зөвлөх багийн боловсруулсан эмчилгээний заавар, зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа. ЭМЯ, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны алба энэ оны нэгдүгээр сараас коронавирусийн үед хэрхэн ажиллах талаар заавар зөвлөмж, тушаал журмуудыг боловсруулж заавар зөвлөмжийг бэлдэж, эрүүл мэндийн бүх шатны байгууллагад өгч эхэлсэн. Хамтын хүчээр өвчтөнүүдээ эмчилж байна.
Өмнөх эмч нарын туршлага дараа дараагийн эмчид ажиллах дадлага, арга барил болж байгаа
| Монголчууд коронавирусийн халдварыг хэрхэн эмчилж байгаа вэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |