Цагийн менежмент нь ажил,амьдралын үйл явцаа зөв хувиарлах, зохион байгуулах, хийх зүйлсээ эрэмбэлэхийг хэлдэг. Товчхондоо цагаа зөв хувиарлах чадвар юм. Ухаалаг, зөв цагийн менежмент хийж чадвал ажил хэцүү хүнд санагдахгүй, өөртөө ч сэтгэл зүйн дарамт учруулахгүй, бага цагт их зүйл амжуулж чадна. Ингэснээр бухимдал бага, өдөр бүрийг урсгалаар өнгөрөөхгүй, ажилдаа дарагдахгүй, амьдралынхаа бүх түвшинд анхаарал хандуулна. Тэгвэл цаг төлөвлөлтөө сайжруулахад тань туслах аргаас хуваалцаж байна.

Энэ алхмыг аль болох хялбар, ойлгомжтой байлгахын тулд дэвтэр гаргаад өдөрт цагаа зарцуулж байгаа зүйлсээ жагсаа. Ажилдаа 10 цаг, гэр бүлдээ 1-2 цаг, зурагт үзэ, фэйсбүүк ухахад нийт 2-3 цагийг, унтахад 8-9 цагийг зарцуулдаг бол өмнөө маш том, улаан асуултын тэмдэг байна гэж ойлгох хэрэгтэй. Өөр бусад зүйлд огт цаг зарцуулдаггүй юм биш биз, нэг зүйлдээ л хэт их төвлөрөөд байгаа юм биш биз. Үр дүнгүй зүйлд цагаа үрээд байгаа юм биш биз. Үүнийг уншигч та нэг бодоод үзээрэй.

Хүнд туслах мэдээж сайхан л даа. Гэхдээ үнэхээр чиний цаг завыг үрэх, төлөвлөгөөнд чинь саад болох зүйлд бол зоригтойгоор үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. “Буруугаар бодчихно” гэж бүү эмээгээрэй. Чиний цаг алтнаас үнэтэй учраас чи хэрэгтэй, чухал, сэтгэл ханамж өгөх зүйлдээ зарцуулах бүрэн эрхтэй.

Ямар ч төлөвлөгөөгүйгээр ажлаа амжуулах тухай бодож яваа юм биш биз. Хэрэв тийм бол яг одоо тэмдэглэлийн дэвтэр, утасны мемогоо гаргаад өглөө, өдөр, орой, хийх зүйлсээ жагсаа, дараалалд оруул, мартахгүйн тулд тэмдэглэ.

АНУ-д хийсэн судалгаагаар хүн нэг сард 2,5 өдрийг хайсан зүйлээ олоход зарцуулдаг гэсэн үр дүн гарчээ. Эмх замбараагүй байдал нь цаг хугацаанаас гадна хүний төвлөрөлтөд сөрөг нөлөөтэй байдаг тул өөрийн эргэн тойрны зүйлсийг эмх цэгцтэй байлгахад анхаарах хэрэгтэй.

Та 20–25 минут л юунд ч сатаарахгүйгээр нэг ажилдаа төвлөрөх хэрэгтэй. Энэ үедээ өөрт сануулах зорилгоор 25 минутын сэрүүлгийг тавиарай. Цаг дуусмагц багадаа 5 минут ихдээ 15 минутын амралт аваад дараагийнхаа 25 минут руу орно. Төвлөрөх хугацаа бага юм шиг хэдий ч маш үр өгөөжтэй цагийн менежментийн арга юм.
Санамж: 5 болон 10 минутын амралт авах үедээ аль болох гар утсаа оролдохгүй байх, харин бага зэргийн хөдөлгөөн хийх, дуртай цайгаа оочингоо намуухан ая сонсохыг зөвлөж байна.

Хүн бүрийн бүтээмжтэй цаг харилцан адилгүй. Зарим хүн орой суухаараа ажилдаа төвлөрч чаддаг бол нөгөө хэсэг нь өглөө эрт илүү төвлөрч, их ажлыг гараасаа гаргадаг. Бүтээмжтэй цагаа олох нь хамгийн төвөгтэй гэсэн ажлаа үр дүнтэйгээр дуусгахад тусалдаг.

Чухлаа түрүүлж хийхгүй бол цаг заваа зарцуулж хийсэн бусад зүйлс чинь үнэ цэнгүй ч болж мэдэх учраас хамгийн чухал, хамгийн яаралтай, цаг хугацааны хувьд нэн түрүүнд хийх шаадлагатай зүйлээ заавал төлөвлөгөөнийхөө эхэнд тусга. 12 цагт даргадаа ажлын тайлангаа өгөх ёстой бол үүн дээрээ эхлээд ажилла, чухал төсөл дээр ажиллаж байгаа бол бусад ажлаа хийх цагийг хойш нь зоогоод төслийн ажилдаа анхаарал хандуул. Өдөрт олон ажлыг амжуулахыг хүсдэг байлаа ч нэн чухал нэг ажлаа чанартай гүйцэтгэсэн байхад тэр өдрийг чи нэлээд үр бүтээлтэй өнгөрүүлчихлээ л гэсэн үг шүү. Тиймээс яаралтай, чухал ажлаа нэн түрүүнд барьж авдаг байгаарай.
Жишээ болгон Айжана оюутны цагийн хувиартай танилцъя.

АЙЖАНА ОЮУТНЫ ЦАГАА ТӨЛӨВЛӨХ ТАЛААР ХУВААЛЦАХ ЗӨВЛӨГӨӨ:
1. Өөртөө зориулах цагаа хамгаалаарай Энэ цагтаа өөрийгөө цэнэглэх юу ч хийж болно
2. Утсаа үзэж, сошиалаар “аялах” цагаа хязгаарлах үүднээс тодорхой цаг товлож, тэр цагтаа л утасныхаа мессеж, инстаграм тик токоо шалга. Үгүй бол өдрийн турш анхаарал чинь сарниж, бүрэн гүйцэд суралцахад саад болно.
3. Тогтсон хэв маяг, дэглэмтэй байж, тэрийгээ барь. Ялангуяа энэ хорио цээртэй, өдөр хоногоо ялгахаа байсан үед бүр чухал.

ЦАГ ТӨЛӨВЛӨЛТДӨӨ ТЭНЦВЭРИЙГ ХАДГАЛАХ ЗАРЧМЫГ БАРИМТЛАХ
Та өөрийн зорилго, төлөвлөгөөгөө тодорхойлохдоо ажил,амьдралын тэнцвэр зарчмын дөрвөн чухал зүйлийн алийг нь ч орхигдуулж болохгүй.
1. Бие махбодь,эрүүл мэндийн асуудал
2. Соёл боловсролын асуудал
3. Гэр бүл, нийгмийн асуудал
4. Ажил хөдөлмөртэй холбоотой асуудал
БЭЛТГЭСЭН Б.СУВДАНЦЭЦЭГ
| ЦАГ ТӨЛӨВЛӨЛТӨӨ САЙЖРУУЛАХ АРГУУД |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |