• Өнөөдөр 2025-01-16

Энэ оны өвлийн элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

2024-12-05,   118

          2024 оны өвлийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлж байна. Шалгуулагч шалгалтын суудлын хуваариа eyesh.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж авах бөгөөд элсэлтийн шалгалтад шалгуулагчид хариултын хуудас будах харандаа, баллуурыг Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгнө. Элсэлтийн шалгалтыг нийслэлд 3, 21, 23, 50, 84 дүгээр сургуулийн байранд зохион байгуулна.Харин орон нутгийн шалгуулагчид тухайн аймгийнхаа заасан сургуульд шалгалтаа өгнө.
 
        Шалгалттай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад зориулан сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн байна. Хэрэв зөвлөгөө авах бол 70119498 /2-2/ дугаарт ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдох, шаардлагатай бол ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах боломжтой. Шалгалт гурван хоног үргэлжлэх юм.

Энэ оны өвлийн элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188