Лааз шар айраг баруун гартаа барьсан согтуу орос эмэгтэй баарны гадаа хашхирна. Түүнийг тойроод орос залуус тамхи татан чанга инээлдэж зогсох. Мөн л хажуугийн Чээрс уушын газрын үүдэнд согтуу орос эмэгтэй төрлөх хэлээрээ юу ч юм яриад чанга,чанга хашхиран байв. Түүний дэргэд хөлчүү монгол эрчүүд очиж яриа өднө. Хүүхэн элгэмсүү гэгч оросоор ярьж найр тавьж харагдлаа. Гэтэл уушын газраас орос эрчүүд гарч ирэхэд монголчууд дайжин холдож байв. Тиймээс бид замын урд талд байрлах LOVE шөнийн цэнгээний газар орлоо. Доргио ая, хөгжмийн хэмнэлт монгол охид гуя хасаа гайхуулан бүжиглэнэ. Том том биетэй оросууд ширээн тойрон суугаад шар айраг шимэнгээ нүднийхээ булангаар харж байна. Тус бааранд байсан монгол эрчүүд оросуудыг бүжиглэхэд зай тавин ширээний ард хөдөлгөөнгүй гэгч сууцгаана. Том биетэй оросууд монгол залуусыг мөрлөж, нүднийхээ булангаараа муухай харахад монгол эрчүүд гэм хийсэн хүүхэд шиг л дүмбийн сууцгааж байв. Тэд охидын бэлхүүснээс тэврэн бүжиглэж байлаа.

Хөгжмийн хэмнэлд толгойгоо хөдөлгөхөөс өөр хөдөлгөөн үл гаргах монгол залуусын сууж буй ширээний дэргэд очлоо. Тэд нэгнийхээ чихэнд амаа бараг наагаад чанга дуугаар “Энэ оросууд би дээрэлхүү улс бололтой. Том биетэй залуус нь гарч ирээд биднийг биеэрээ түрэн хөөх юм. Өөдөөс сөргөлцөөд дэмий шүү. Саяхан нэг орос эр монгол залууг алхаар цохиод аминд хүрсэн гэсэн. Тиймээс аль найр үг сөрөхгүй байж байгаад явах минь” хэмээцгээнэ. Тус газрын үйлчлэгч “эмэгтэй архи, шар айраг, ундаа, ус оросуудын ширээнд хүргэж өгөөд буцах замдаа заваан юмнууд” хэмээн үглэнэ. Хэсэг хугацааны дараа зарим оросууд бүжиглэж байсан монгол охидыг ширээндээ урьж суулгаад хундага тулган сууцгаана. Оросуудыг суух чөлөөнд монгол эрчүүд бүжгийн талбайд гарч бүжиглэж байлаа. Энэхүү газраас гартал хамгаалагчид тамхи татан зогсоно. Тэдний ярьж буйгаар сүүлийн хэдэн өдөр байнга оросууд үйлчлүүлэх болсон гэнэ. Тэд шөнийн 02:00 цагаас хойш монгол охидтой хамт гарч оддог гэнэ. Тэднийг гарснаас хойш монголчууд эрчүүд хэсэг хугацаанд тухтай бүжиглээд гардаг аж. Мөн оросууд архи, шар айраг ихээр авдаг учраас орлого сайтай байгаа байх хэмээн харуулууд ярьж байна. Мөн хамгаалагчдын хэлж буйгаар орос залуусыг архи ууна ч гэж уудаг, даанч гэж даадаг юм байна гэж байв.
Бид хэсэг III-IV хорооллоор алхлаа. Ихэвчлэн эрүүл, согтуу оросууд таарна. Тэд гурваас дөрвүүлээ ихэвчлэн явна. Зарим нь том, том үүргэвч үүрсэн байх бөгөөд хоноглох буудал яваа бололтой. Буудал буудлын хаалга тогшино. Ихэнх буудал, мөн л оросуудаар дүүрсэн сураг сонсогдож байв. Мөн тус хорооллын түргэн хоолны газар болох “Шөлөндөө” ч оросууд ширээн суугаад хоол идэж байна. Тэндээсээ гараад л шууд шөнийн цэнгээний газар орж харагдана. Араас явж орвол тэд шууд ширээнд сууж гадуур хувцсаа тайлан зөөгчийг очих даруй л захилгаа өгөх аж. Удалгүй зөөгч архи, шар айраг барьсаар очно. Хундага тулгаж уугаад л шууд бүжгийн талбайд гарах юм. Монгол охид руу бүжиглэх бүртээ л ойртоно. Зарим охид архины үнэрээс нь цэрвээд холдон явна. Удалгүй тус цэнгээний газарт байсан монголчууд гарч орос залуус үлдлээ. Гадаа гартал монгол охид “Энэ архи үнэртүүлсэн залуус аятайхан ч бүжиглүүлчихгүй юм” хэмээхэд цаанаас нь нэг монгол залуу “Та нар ямар сүртэй юм. Хөөрхий минь дайнд оролцохгүй гээд явж хүнийг ингэж ад үзээд. Цагтаа оросууд манай монголчуудад их тус хүргэсэн шүү.Үүнийг бид мартах учиргүй” гэнэ. Харин эмэгтэйчүүд “Ад үзсэн хүн алга. Гол ая тух алдагдуулаад байна” хэмээн өөр хоорондоо маргацгааж байв. Орос залуусын үйлдлээс болоод монголчууд хоорондоо маргах нь инээдтэй санагдаж байлаа. Маргаан үүсгээд байсан залуус эргэн цэнгээний газартаа бүжиглэхээр оров. Араас биднийг ороход залуус бүжиглэх үгүйгээ гайхан зогсож, орос залуус бүжгийн талбайг эзэгнэн байлаа. Тэд бүжиглэсээр монголчууд харж зогсоно. Дараагийн ая эхлэхэд охид гадуур хувцсаа тайлан бүжгийн талбайд гарч, эрчүүд орос залуусын ширээнд очиж гар барин танилцаж харагдана. Тэд хундага тулган тэврэлдээд бүжгийн талбайд гарч ирлээ. Мөн 40 гаруй насны хоёр эмэгтэй орос залуусыг ширтэн бүжиглэж байв. Хоёр, гурван ая үргэлжлэн явсны дараа оросууд цэнгээний газраас гарлаа. Тэд ханд өгөн бүжиглэж байсан 40 гаруй насны хоёр эмэгтэйг дагуулан гарав. Араас тамхи татангаа булан тойрч буудалд яван орцгоолоо.
Орос залуус бүжгийн талбайг эзэгнэн байлаа. Тэд бүжиглэсээр монголчууд харж зогсоно

Шөнийн 03:40 минут гэхэд цэнгээний газарт монголчууд үлдэж, оросууд тарцгаасан байлаа. Өргөө кино театрын автобусны буудал дээр таксины жолооч, шорлого зарж буй залуус үлджээ. Мөн согтуу монгол залуус холхиж харагдана. Тус газраас зүүн зүг рүү явж байтал Чээрс уушын газрын үүдэнд хэсэг залуус маргалдан байв. Хоёр цаг гаруйн өмнө шар айраг гартаа савчуулан зогсож байсан орос эмэгтэй өнөөх л байдлаар зогсож байна. Удалгүй орос залуу уушын газраас гарч ирэн өнөөх эмэгтэйг дагуулан явлаа. Эмэгтэй үглэсээр л...
Харин монгол эрчүүд юунаас ч хоорондоо маргалдаж, маргаан нь зодоон болж, цагдаа ирж салгаж, заримыг аван явлаа. Монголын шөнийн нэгэн амьдрал ийнхүү өрнөж байна. Тэд цэнгээнийхээ газрыг орос залууст булаалгаж, түүнээсээ болоод нэгэндээ уураа гарган муудалдаж шөнийг барж байгаа бололтой.
| ОРОСУУДАД "ЭЗЛЭГДСЭН" ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР |
|
Б.Уранзаяа Азийн наадмын V байрт, Э.Ариунболд VII байрт орлоо
2026-09-30 18:31:09
Н. Ганбаяр Азийн наадмын V байрт орлоо
2026-09-30 18:14:36
Г. Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-30 18:05:36
К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртэж, Азийн наадмын аварга боллоо
2026-09-30 18:00:43
К.Ёолк “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын аваргын төлөө өрсөлдөнө
2026-09-30 15:54:49
Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 15:49:54
2026-09-30 15:42:55
2026-09-30 15:36:34
Монголбанк: Бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгална
2026-09-30 15:11:30
Б.Ганбаяр Азийн наадмын хүрэл медалийн төлөө хүч сорино
2026-09-30 13:34:35
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 60 хувьд хүрлээ
2026-09-30 13:32:54
Маргаашаас цэцэрлэг, сургуулиудад эрт илрүүлэг эхэлнэ
2026-09-30 13:24:29
Э.Дэлгэрмаа Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-30 12:47:39
К.Ёолк, Б. Уранзаяа, Г.Наранццэцэг нар ялж шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ
2026-09-30 12:25:40
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-30 12:00:08
Э.Ариунболд, олимп, дэлхийн аварга Yeldos SMETOV-той барилдана
2026-09-30 11:27:04
Шүлхийн улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ
2026-09-30 10:35:21
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах сургалт зохион байгуулжээ
2026-09-30 10:17:19
Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцжээ
2026-09-30 10:10:18
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 66 хэрэг бүртгэгджээ
2026-09-30 09:47:28
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
2026-09-30 09:37:33
ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
2026-09-30 09:30:24
Морин загийн “Мобайл” эмнэлэг шинэ түргэний машинтай болжээ
2026-09-30 08:12:49
Иргэдийн эсэргүүцлийг үл тоож шөнөөр нүүрс тээвэрлэжээ
2026-09-30 08:02:37
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2026-09-30 08:00:00
Ерөнхий сайд Н.Учрал, Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийв
2026-09-30 07:51:30
Таеквондо-гийн дэлхийн цомоос 3 алт, 3 мөнгөн медаль хүртжээ
2026-09-30 07:35:48
Азийн наадамд барилдах жүдочид тэмцээнээ өнөөдөр эхлүүлнэ
2026-09-30 07:10:00
Чөлөөт бөхийн “АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадмын тэмцээн өнөөдөр эхэлнэ
2026-09-30 07:00:00
Ү.АНАР: БАЛЕТ БОЛ ХОВС
2026-09-30 07:00:00
УЛСЫН НАЧИН Д.ТАВИНТАЙН ХҮҮ СҮХЭЭ: Аав, ах хоёрыг уран мэхээр аархаж барилддаг болохоор нь “Аат ах, дүү бөх” гэдэг болсон юм гэнэ лээ
2026-09-30 07:00:00
ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-09-30 07:00:00
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА
2026-09-30 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад “сайн нөхөртэй учирах” хэмээх сайн
2026-09-30 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-09-30 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |