Сүүлд хэзээ угаасан нь мэдэгдэхээ больтол үс нь ширэлдэж, сэгсийсэн бага ангийн сурагч бололтой охин сайртаж, хиртсэн гартаа барьсан боорцгоо тун ч амтархан идсээр хашаа даган алхана. Хашааны булан эргээд гудамж дагуу ноход хуцаж хэзээ мөдгүй хашаагаа даваад гараад ирэх шахна. Гудамжны үзүүрт хөлчүүрхсэн залуус чанга дуугаар ярилцаж, хажуугаар нь өнгөрсөн болгон руу агсарна. Тэдний нэг хэдийн уусан архиндаа согтож, гэртээ байгаа мэт гудамжинд унтаж орхижээ. Тухтай нь аргагүй хэвтсэн түүний хажуугаар хөлийг нь дайрчихгүйн тулд жолоочид тун ч болгоомжтой явна. Баянзүрх дүүрэгт төв замаас гарч гэр хорооллын туслах зам руу ороод хамгийн түгээмэл харах үйл явдал энэ байлаа.
(4).jpg)
Гэр хорооллын бужигнасан шороон дунд ах дүү хоёр бололтой хүүхдүүд гартаа багтахгүй шахам том хутгаар мод зорж, өөрсдөдөө тоглоом урлана. “Ахаа таных яагаад ийм гоё болоод байгаа юм” гэсээр нэгдүгээр ангийн бололтой балчир хүү ахынхаа гарт байх шовх үзүүртэй модыг эргүүлж тойруулан харна. Ах нь “Чи ах шигээ олон дахин хийгээд байх юм бол гоё хийдэг болно” гэсээр бахдалтай нь аргагүй модоо зорно. Гэрийнхээ хаяанд овоолсон шороон дээр тоглох хоёр хүүгийн хажуугаар явсан машин бүр шороо бужигнуулж, тоос манаргана. Тэр бүрд нь жаалхан хүүхдүүд ам, хамраа даран ханиана. Хэдий гадаа хаврын урь орсон ч жиндүүхэн байхад гэр хорооллын гудамжаар цээж нүцгэн, оймсгүй хөлдөө томдсон углааш угласан багачууд гүйлдэнэ. Өөрөөсөө ч том усны тэрэг дээр 20 литрийн савыг эвлэгхэн эгнүүлсэн тавьсан хүүхдүүд усаа авчхаад чирч, түрж, өгсөж, уруудаж байгаа нь гэр хорооллын гудамжинд хамгийн олонтоо харагдана.
“Ээж “Тэмүүл” ороод өмнөх өр дээрээ нэмж бичүүлээд талх, сахар аваарай гэсэн. Хоёулаа усаа авчхаад дэлгүүр орно шүү” хэмээн өсвөр насны охин өөрөөс нь арай намхан харагдах дүү бололтой хүүд хэлнэ. Тэдний дурдсан “Тэмүүл” хүнсний дэлгүүр энэ хавьдаа л “од” гэнэ. Жижиг цагаан дэлгүүрийн хаалга “амрах” завгүй арван жил иргэдэд үйлчилжээ. Худалдагч бүсгүй “Өдөрт амьдралаа ярьж олон хүн ирж, зээл тавина. Гоё чамин, амттай шимттэй юм авах нь ховор. Нэг өдрийн хоол арай гэж хүрэхээр хэмжээтэй мах, хамгийн хямд гоймон, гурилыг нь шилж, сонгоод аваад явна. Өдөр бүр хоёр, хоёроор нь төмс авдаг хүмүүс ч бий. Манай дэлгүүр 20-500 мянган төгрөгийн өртэй хүмүүс байна. Өмнөх өрөө өгөөгүй хүмүүст нэмж зээлмээргүй байдаг ч амьдралынх нь боломжийг мэддэг, хэдэн хүүхдийг нь хоосон хонуулж болохгүй учраас хурдан буцааж өгөхийг сануулаад хүнсний бүтээгдэхүүн өгнө дөө. Манай дэлгүүр жилд 3-4 дэвтэрт өр бичсэн байдаг” гэв.
(2).jpg)
Тэрэг түрсэн хүүхдүүд халтартаж, хир дааг болсон хувцастай тоос манарган гудамжинд гүйлдэнэ. Архи уун суух эцэг эхийнхээ хажууд зүүрмэглэх балчир хүүхдүүд хүртэл харагдаж байлаа. Автобусны буудлаас хол, уулын бэлд 0,7 га хүрэхгүй шахам газарт гурван гэр хаяа нийлэн, шахцалдан амьдарч байлаа. Тэдэнд эзэмшлийн хашаа байсангүй. Нохой, муур гүйлдэж, газраар цахилгааны утас хөглөрнө. Энэ хашаанд нэг гэр бүлийн гурван үеийн төлөөлөл амьдардаг. Б.Сэнжид өдгөө 93 настай, залуудаа төмөр замд ажилладаг байсан бөгөөд арван жилийн өмнө хараагаа алджээ. Тэрбээр зээ охинтойгоо дөрвөн хантай гэрт ядруухан амьдардаг. 17 настай охин саяхан ажилд орсон учир биднийг очиход гэртээ байсангүй. Өрхийн сарын орлого нь тэтгэмжийн 280 мянган төгрөг. Гэрт нь эд хогшил нь хөглөрч, ундуй, сундуй болжээ. Баруун хаяанд байх орны цагаан даавуу өнгө алдаж, хэдийн шарлажээ. Зүүн хаяанд байх пүрштэй орон дээр өвгөн хэвтэх бөгөөд орны хөлд бариултай хувин байх бөгөөд угаадас дүүрэн байв. Биднийг гэрт нь ороход охинтойгоо андуурсан бололтой “Хүүхэд, өнөөдөр хоол байгаа юу” гэсээр угтлаа. Биднийг замчилж байсан түүний ач охин “Өвөө хоол байгаа. Би танд өвчин намдаах өмийг чинь авчирсан уучих” хэмээн өвгөний гараас түшин орон дээр суулгав. Өвөөгөө хардаг зээ дүүгээ байхгүй үед том ач охин нь өвөөгөө асран. Гэхдээ хатуухан ундаа хүртэх дуртай ач охин нь түүнтэй байнга хамт байж чаддаггүй гэнэ. Өвөөдөө эмийг нь уулгасан ач охин “Хорооноос хоолны талон өгөхөө больсон. Өвөөгийн тэтгэмжээр л амьдарч байна. Өдөрт нэг л хоол хийж өгдөг. Дүү маань саяхан ажилд орсон, одоохондоо цалин авч эхлээгүй байгаа. Энэ хашаанд ажил хийдэг хүн байхгүй ээ. Хойд гэрт манай том ах С.Бадрал амьдардаг 74 настай, тэтгэвэр авдаг. Харин хажуугийнх нь шар хаалгатай гэрт бага охин нь нөхөр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Нөхөрт нь ажил олдохгүй байгаа гэсэн. Хүүхдийнхээ мөнгөөр л болгодог хүмүүс дээ. Өвөөгийн бага охин хүнтэй суугаад явсан, гэртээ эргэж ирээгүй удаж байна. Амьдрах гэж ядаж байхад төр засаг хүртэл бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж, амьдралд нэмэр болохгүй юм” гэв.
Түүнээс ажил хийдэг эсэх талаар асуухад “Би 40 настай ч ажил хийх боломжгүй. Ажлын ачаалал дааж чадахгүй, зүрх өвдөөд байдаг юм. Зээ дүү маань заримдаа 5000 мянган төгрөг өгнө. Мөнгөнөөсөө өвөөд өвчин намдаах эм нэг ширхэг тэгээд жаахан мах, гурил, гоймон авдаг гэв” Биднийг ярилцах зуур орон дээр суух өвөө гар, биеэ зулгартал нь маажих бөгөөд ханцуйгаа хойшлуулахад нь сайртаж, зүлгүүр шиг болтлоо харласан арьс нь харагдав. Хаалга нь салсан гал тогооны шүүгээд дэлгэсэн гарын алганы хэмжээтэй, хоёр хуруу зузаан өөх байх бөгөөд тун бага хэмжээний махтай байлаа. Гялгар ууттай, дулаан гэрт удсан бололтой хэдийн муудсан махны эвгүй үнэр ханхална. Энэ тэдний хоёр өдрийн хоолны мах гэнэ. Биднийг гэрээс гарахад арын хоёр айл саяхан онгорхой байсан гэрийн хаалгаа түгжиж орхижээ.
Автобусны буудлын хажуугийн бөөний дэлгүүрээс нэг гартаа тор дүүрэн хүнс, нөгөө гартаа нөөцийн мах барьсаар инээмсэглэн алхах хосуудтай таарлаа. Өрхийн тэргүүнийг Б.Ган-Очир гэх бол гэргийг нь Ч.Наранцэцэг гэдэг. Зургаан хүүхдийн аав, ээж тэд зундаа барилгын ажил хийдэг бол өвөлдөө нөхөр нь харуул хийж, эхнэр нь гар дээрээс наймаа эрхэлдэг ажээ. “Би их, дээд сургуульд сурч боловсрол эзэмшээгүй учраас эмэгтэй хүнд тохирсон хөнгөн ажилд орж чаддаггүй юм. Угаасаа ч цалин нь бага бол амьдралд хүрэлцэхгүй шүү дээ. Тиймээс л нөхөртэйгөө хамт барилга дээр ажилладаг. Хүнд төмөр зөөж, ороож ажиллах амар бишээ. Гэхдээ хэдэн хүүхдийн минь ирээдүй биднээс хамаарч байгаа болохоор хойш суух эрхгүй.” хэмээн гэр рүүгээ явах замдаа Ч.Наранчимэг бүсгүй хуучиллаа. Таван ханатай монгол гэрт саяхан гал түлсэн бололтой халуун дүүгэн. Өсвөр насны охид аав, ээжийгээ ирсэн даруй цэцэрлэгийн насны бага дүүгээ өгөөд ууттай хүнсийг нь авч, хөргөгч, шүүгээнд ялган хийж, эхлэлээ. “Бид хоёр өөрийн таван хүүхэд, эгчийнхээ нэг хүүхдийг гэдэс цатгалан, мөр бүтэн явуулахыг хичээж байгаа. Хаана л ажил байна гололгүй хийдэг. Одоо зайсанд барилгын ажил хийж байгаа. Өглөө 08-20 цаг хүртэл ажиллана. Ажлын байр гэрээс хол учир заримдаа унааны мөнгөгүй бол алхаад ирнэ. Өглөө хамгийн эхний автобусанд суугаад ажилдаа явдаг. Ингээд сард 2.5 сая төгрөгийн цалин авч байгаа. Цалингаа тав хоногоор нь аваад мах, гурил, будаа, төмс, лууван зэргийг авна. Амттай, шимтэй юм авах нь багасаад л байна. Хүүхдүүдийн төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар л дуртай тахианы махыг нь авч өгч чадах юм” гэсээр багачуудад авчирсан амттанаа задалж өглөө.
Тэд 100 мянган төгрөгөөр мах, гурил, будаа гээд гурван өдөр хоол хийх хүнс авдаг гэнэ. Өвөл заримдаа ямар ч орлогогүй болдог учраас хэрэглээний зээл өгдөг олон аппликейшнаас зээл авчээ. Нэг нь хүүхдээ харж гэртээ үлдэхэд л тухайн өрхийн амьжиргаа зогсоно. “Сар бүр төлөх ёстой хэд хэдэн зээл байгаа тэрийг тогтмол өгөх ёстой, зээлээ төлж, хэрэглээнийхээ бүтээгдэхүүнийг аваад цалин дуусчихна. Хэрэглээний мөнгө, унаанд ч суух мөнгөгүй үлдэх үе олон бий. Хүүхдийнх нь мөнгөөр өөрсдөд нь хэрэгтэй зүйлсийг авч өгдөг. Орчин цагт нэгнээсээ дутуу юм хэрэглэж болохоо больж, аль болох хэрэглэх ёстой бүх зүйлээр нь хангахын зорьдог. Том охин минь энэ жил их сургуульд орсон. Бусад нь ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа, бага дүү нь цэцэрлэгт явдаггүй учраас өдөр хичээлтэй нь өглөө хараад, өглөө хичээлтэй нь өдөр дүүгээ асардаг. Нөхөр бид хоёр их дээд сургууль төгсөөгүй учраас бид хоёрын хамгийн том зорилго бүх хүүхдүүдээ эзэмшсэн мэргэжилтэй, боловсролтой болгох. Хүн чаддаг юмтай болчихвол сайхан амьдрах аргаа олоод л байна.” гэсээр инээмсэглээд “Би чамд өөрийнхөө мөрөөдлийг ярьж өгөх үү. Зарим хүн сонсвол шоолох л байх. Эгч нь гадаадаар аялах мөрөөдөлтэй хүүхдүүд том болсны дараа болно байх гэж боддог. Манжуур хотод очиж үзэхийг хүсдэг юм. Бүх зүйл сайхан болно гэж боддог. Хөдөлмөрлөөд л байгаа. Үр шим нь хэзээ нэгэн цагт ирэх байх. Нөхөр бид хоёр орон сууцны талаар одоохондоо мөрөөдөж зүрхэлдэггүй юм. Харин зургаан хүүхдээ тухтай байшинд л амьдруулахыг хүсдэг дээ. Том зорилт тавьсан. Гэхдээ авсан цалин нь хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй байхад яах хадгалж, хуримтлуулж чадах билээ. Жаахан өвдөхдөө бүрэн эмчилгээ хийлгэж, эрүүл мэнддээ мөнгө илүүчилж чадахгүй байна шүү дээ.” гэв. Таван ханатай гэр цэмцгэр бөгөөд дулаахан. Гэр тойруулж тавьсан тавилгаа аль боломжтойгоороо өөд нь татаж, янзалсан нь харагдана. Хувцасны модон шүүгээний хаалга мөн ч олон хадаасны оромтой байлаа. Ч.Наранцэцэг “Төрд итгэж, тэднийг буруутгаж, амьдрахаас залхсан. Өөрөө л хичээгээд амьдарч байвал болно гэж боддог болсон. Хичээгээд байхад өдөр бүр бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг нь л хэцүү юм даа” гэсээр биднийг үдэж өгсөн юм. Биднийг гэрээс гарахтай зэрэгцээд Б.Ган-Очирын гэрт хүүхдийн инээд цангинаж, ажлаасаа ирсэн хосын ядаргаа тайлагдаж байгаа мэт шуугилдсаар үлдээ.
(5).jpg)
Гэр хорооллын гудамжнаас монголчуудын амьдралын олон өнгийг харж болох ажээ. Өглөө эртлэн гараад амьдралын төлөө хөдөлмөрлөх хэсэг байхад “хэн ч надад туслахгүй байна” гээд өөрийгөө өрөвдөж өдөр хоногийг өнгөрүүлэх нэгэн ч байлаа. “Мөнгө байхгүй ээ” гээд амьдарч байгаа гэрээ хүн битгий хэл нохой ч тоохооргүй оромж болгосон нэгэн байхад “Шинэ шүүгээ авахын төлөө дахиад жаахан хичээе” гээд хадаас орох зайгүй болтол нь шүүгээнийхээ хаалгыг янзлах гэр бүл ч байлаа.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Зургаан хүүхдээ тухтай байшинд амьдруулах мөрөөдөл минь өглөө бүр ажилдаа явах шалтгаан болдог |
|
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Ж.БҮРЭНБЭХ: Гурван цаг гаруй тасралтгүй хөдлөхөд ер ядралгүй хөгжмийн гайхамшигт увдист илбэдүүлдэг хүн чинь удирдаач шүү дээ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |