Галын бурхнаа ёсжилон тахиж, шүтдэг монголчуудын амьдрал хогийн цэгээс шуудай уралдаж түүтлээ дорджээ. Улаанчулуутын хогийн цэг дээр сайжруулсан шахмал түлшний улаан шуудайнаас илүү эрэлттэй хог гэж алга. Дэвхийтэл хураасан шуудайтай, шуудайны төлөө нэгнийхээ аминд хүрч мэдэх, улаан галзуу хог ачсан машин руу дайрч, “Наадах аа тавь. Хурдан очоод аваач дээ. Хойно чинь хоёр, гурван бүтэн шуудай байна” гэх дүр зургийг өчигдөр Улаанчулуутын хогийн цэг дээрээс олон удаа харлаа.

“Тавантолгой түлш” ХХК-ийн нүүрсээ савлах үйлдвэрийн нэг дамжлага нь Улаанчулуутын хогийн цэг болжээ. Хогийн цэгт ажиллаж, амьдралаа залгуулдаг иргэдийн хамгийн үнэтэй хог нь сайжруулсан шахмал түлшний шуудай болж, “Тавантолгой түлш” ХХК Улаанчулуутын хогийн цэгээс шуудайгаа худалдан авч, хогийн цэг туслах материал нийлүүлэх томоохон үйлдвэр болсон байна. Иргэд хогийн машин хоёр, гурваараа ирэхэд амдаж зогсоод, тосож гүйгээд машины тэвшнээс хогийг нь буулгаж, ганцхан шуудай л булууцалдаж, түүж авч байна.
Хогийн машин тосож гүйсэн залуу “Гэр хорооллоос ирсэн хог байна аа. Сайханаа, Хуягаа ахыг бэлд гэж хэлээрэй. Шуудай олон байх шиг байна” гээд машины ар талаас багийнхан руугаа хэл дуулгав. Шуудай олон байгааг дуулсан хүмүүс хог ачсан машиныг хогийн цэгийн гол цэгт орж ирэхэд дагаж гүйлээ. Тэвштэй хогоо асгаж дуусаагүй байхад л батганы хар ялаа шиг шавж, улаан галзуу хог ухаж гарлаа. Тонголзож, тонголзож, үнс, хог хийсэн шуудайны доторхыг нь хальт, мультхан асгаад, гартаа барьсан тав, зургаан шуудайгаа сэгсэрч гарав. Гартаа барьсан шуудайгаа сайн гэгч нь сэгсрээд, хөлөндөө наагаад тэнийлгэж байв. Тэгээд дараа нь хогийн цэгт босгосон гэртээ авиачиж хураадаг ажээ. Айл болгоны гэрийн гадаа сайжруулсан түлшний шуудай дэвхийтэл хураалттай харагдаж байсан юм.
Урд хөрш хилээ хаахад бид үйлдвэрлэгч бус орны зовлонг хэдэнтээ мэдэрч, нүүрсээ шуудайлах шуудай ч үгүй болж, хуучин шуудайгаа 300 төгрөгөөр худалдаж авч эхлээд байгаа юм. Ийм учраас л Улаанчулуутын хогийн цэгт нүүрсний шуудай эрэлт дагуулж байгаа билээ.
Улаанчулуутын хогийн цэгт хуванцар сав авах олдохгүй байгаа гэнэ. Учир нь урд хөрш хилээ хааж, түүхий эдээ нийлүүлж чадахгүй байгаатай холбоотой аж. Энэ талаар тус цэгт ажилладаг нэгэн эмэгтэй ярихдаа “Хогийн цэгт одоогийн байдлаар 70 гаруй ажиллаж байна. Эндээ хонож ажилладаг ч хүмүүс бий. Хүн багассан шалтгаан нь бидний түүсэн хогийн авах хүнгүй болсон. Хил хаалттай учраас хуванцар савны үнэ буурч, үнэгүй шахам боллоо. Өмнө нь бидний түүдэг гол хог чинь ундаа, усны сав байсан шүү дээ. Гэхдээ одоо ч гэсэн хуванцар саваа түүгээд хадгалж байна. Хэзээ нэгэн өдөр хил нээгдээд бидний амьдрал хэвийн байдалдаа орох байх. Хил хаасантай холбоотойгоор бидний амьдрал бүр ч дордлоо. Өдөртөө 30-50 мянган төгрөг олдог байсан үе өнгөрсөн. Одоо хэдэн шуудай л түүж өдрөө хоолоо залгуулж байна даа. “Шуудай 300 төгрөгөөр худалдаж авна” гэсэн мэдээллийн дараа хогийн цэгт ирэх хүний тоо эрс нэмэгдсэн” гэлээ.
Монголчуудын амьдрал ямар байгааг Улаанчулуутын хогийн цэгээс бэлхэн харж болохоор байна. Сургууль, цэцэрлэг амарсан учраас эцэг, эхчүүд өдөртөө хүүхдээ дагуулж ирэх тохиолдол ч байгаа гэнэ. Идэх талх, аяга хоол хийх махны мөнгөө олохын тулд олон айл хогийн цэгээс шуудай түүж байна.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны айлуудын хашааны булан тохой бүрт “Шахмал түлшний шуудай худалдаж авна” гэсэн зар байх. Иргэд шуудайгаа тушаах нь өчигдрөөс нэмэгджээ. Төв замын хоёр талд хоёр, гурван шуудай барьж, цэгт хүргэхээр яарч байгаа хэд хэдэн хүнтэй таарав. Тэд гурван шуудайгаа тушааж, 900 төгрөгтөө болох ч цэгт очихоор нэг шуудайг нь 200 төгрөгөөр авна гээд байгааг лавлаж асууж байлаа.
Энэ талаар шуудай тушаахаар явж байсан иргэн хэлэхдээ “Зурагтаар албаныхан ярихдаа 300 төгрөгөөр худалдан авна гэсэн. Гэтэл манай энэ хавийн цэгүүд 200 төгрөгөөр худалдан авч байна. Өөрсдөө цааш нь 300 төгрөгөөр зарах гэж байгаа юм байлгүй дээ. Угтаа 100 төгрөг ч гэсэн бидний амьдралд хэрэг болно. Шуудайгаа зарж болохыг мэдсэн бол өнгөрсөн жилээс хадгалах байсан. Үнсээ хийгээд л хогийн цэг рүү явуулчихдаг байсан юм” гэлээ.
Тус хороонд байрлах түлшний цэгүүд шуудайг 200 төгрөгөөр авч байгаа ажээ. Бид энэ талаар 133 дугаар цэгийн худалдагчаас тодруулахад “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтнууд шуудайгаа авч бай” гэж хэлсэн. Бид цэгтээ авч байгаа учраас 200 төгрөгөөр авч байна. Үйлдвэр рүү өгөхдөө 300 төгрөгөөр тушаана. Тэгэхгүй бол бидэнд ашиг байхгүй шүү дээ. Иргэд шудайгаа тушаагаад оронд нь нүүрс, түлээ авч болно. Хогийн цэг дээр очиж шуудай авна гэдгээ хэлсэн. Одоогийн байдлаар хогийн цэгээс шуудай авчирч зарсан хүн ховор байна. Иргэд л гэртээ хэрэглэсэн нүүрсний шуудайгаа ганц хоёроор нь авчирч тушаагаад, 600, 800 төгрөг аваад буцаж байна. Хамгийн гол нь шуудайны амсар бүтэн, утсаар нь задалсан байх шаардлагатай. Ийм л шаардлага тавьж ажиллаж байна” гэлээ.

Жилдээ нэг удаа галын бурхнаа тахиж, галдаа хог бүү хэл элдэв янзын түлээ, нүүрс ч хийдэггүй монголчууд. Гэтэл хогийн цэгээс түүсэн шуудайнд савлагдсан нүүрсээ галдаа хийх болчихлоо. Хогийн цэг болон иргэдийн тушаасан нүүсний шуудайг ариутгах уу гэх асуулт урган гарч ирж байна. Адаглаад л хогийн цэгт очсон шуудай нохой, муурны шээс болчихсон байгаа шүү дээ. Бид хуучин шуудайг хэрхэн ариутгаж, дахин ках зээлд нийлүүлэх талаар сурвалжлах болно.






СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 26 ДУГААР ХОРОО, УЛААНЧУЛУУТЫН ХОГИЙН ЦЭГ. 2021.12.22-НЫ 15:40 ЦАГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.БАЯРСАЙХАН
| ЭРГЭЛТИЙН ОНЦЛОХ НИЙТЛЭЛ : Галын бурхнаа тахидаг монголчуудын түлш хогийн цэгээс түүсэн шуудайд савлагдаж эхэллээ |
|
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
Т.Түвшинтулга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ
2026-02-15 20:43:23
“Манай зогсоол танд нээлттэй” уриалгыг дэмжин хамтран ажиллахыг УРИАЛЖ байна
2026-02-15 17:38:54
2026-02-15 15:39:21
Уран сайхны гимнастикийн “АЛДАР-80” тэмцээн эхэллээ
2026-02-15 15:26:20
Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын тоо 60 мянгад хүрчээ
2026-02-15 14:54:50
Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ
2026-02-15 12:17:10
Казахстаны уран гулгагч М.Шайдоров өвлийн олимпоос алтан медаль хүртлээ
2026-02-15 10:32:24
Б.Хулан, М.Энхбилэг нар Европын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
2026-02-15 09:59:19
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-02-15 07:51:36
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-02-15 07:13:21
А.Амин-Эрдэнэ “No-Gi” төрөл улсын аваргаас алтан медаль хүртжээ
2026-02-15 07:10:00
Инкүши Ж.Энхсоёл хөнгөн бэртэл авч тоглолтоос чөлөөлөгджээ
2026-02-15 07:00:00
26 ДУГААР БАЙРНЫ ОРШИН СУУГЧ Г.ХҮРЭЛСҮХ: ХУУЛЬ ЗӨРЧСӨН УЧРААС ГЭРЭЭ БАЙГУУЛААГҮЙ, ГЭРЭЭСЭЭ НҮҮХГҮЙ БАЙГАА
2026-02-15 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-02-15 07:00:00
ДУРДАТГАЛ: МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАНГИЙН АЖЛЫН ӨРӨӨ БАЙСАН 204 ТООТ ӨРӨӨНИЙ ҮҮДНЭЭС...
2026-02-15 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-02-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |