Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг буулгаж урлаг, спортын алдартнуудад төрийн дээд одон медаль гардууллаа. Тэгвэл ГАВЬЯАТ гэх эрхэм цолоор энгэрээ мялааж буй эрхмүүдийг онцолж байна.

Жүжигчин А.Цэгмэдийг Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнахаар болжээ. Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа залуу насаа мөнхөлж, бяцхан үзэгчдийн алга ташилт дунд дүүлж явсан түүний хөдөлмөрийг төр үнэлж, өнөөдөр гавьяат цол олгохоор боллоо. Тэрбээр үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон дүрийг бүтээсэн. Тухайлбал “Марко Поло”, “Улаан дөрвөлжин”, “Хүдэн”, “Нийслэл хүүхэн” зэрэг дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн билээ. “Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртэж байсан юм. Тэрбээр “Би эдийн шуналгүй ч, гол дүрийн шуналтай хүн” хэмээн ярих дуртай нэгэн.
УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэд Монгол Улсын uавьяат жүжигчин цол тэмдэг хүртээхээр боллоо. Урлагийн гэр бүлд төрж өссөн чадварлаг жүжигчин С.Болд-Эрдэнэ дэлхийн сонгодог бүтээл Уильям Шекспирийн зохиол Гамлет жүжгийн гол дүр болох Гамлетын дүрээрээ олны хүндэтгэл хүлээсэн нэгэн билээ. Түүнээс гадна дэлхийн болон монголын сонгодог зохиолын гол, туслах дүрүүдэд өөрийн гэсэн өнгө төрхийг харуулж, орчин цагийн драмын урлагт шинэ дүр төрхийг бүтээж буй нэгэн юм. Тэрбээр зөвхөн драмын урлагт төдийгүй дэлгэцийн бүтээлүүдэд дүрээ мөнхөлж, олны сэтгэлд хоногшсон олон дүрийг бүтээгээд буй. Тухайлбал, “Орхидос”, “Хоёр амь”, “2000”, “Ноён солиот”, “Үл таних эмэгтэй” зэрэг дэлгэцийн бүтээлүүдэд гол болон туслах дүр бүтээсэн юм.

Жүжигчин, найруулагч Д.Ганцэцэг МУГЖ цолоор энгэрээ мялаахаар боллоо. Жүжигчин Д.Ганцэцэг нь “Жинжиймаа” “Атга нөж”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” “Атганд үлдсэн эрдэнэ” “Надаар тоглосон хайр” “Бооцоо” зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн билээ. УДЭТ-аас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө жүжигчин А.Ганчимэгтэй хамт “Аримун” продакшныг үүсгэн байгуулж, уран бүтээлээ туурвиж яваа.
Тэд продакшныхаа анхны ураан бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киногоороо Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулсан “International’s screen awards” олон улсын кино наадмаас шилдэг шагнал хүртээд байгаа.
(5).jpg)
Монгол Улсын хүндийг өргөлтийн спортын анхдагч амжилтын эзэн, ДАШТ-ий хошой хүрэл медальт Мөнхжанцангийн Анхцэцэгт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгохоор болжээ. Риогийн олимпод VIII байрт шалгарч, ДАШТ-ээс Монголын хүндийн өргөлтийн тамирчдын анхны медалийг хүртсэн тэрбээр 2021 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртээд байгаа. Тэрбээр ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртэхдээ Монгол Улсын дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоосон байдаг. Нялх биетэй байхдаа бэлтгэлдээ орж, ДАШТ-нд амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа түүнд МУГТ цол олгох санал, хүсэлтийг түүний фэнүүд цахим орчинд гаргаад байсан нь ийнхүү биеллээ оллоо.

Монголын авто спортын тамирчин, ОУХМ Дамдинхорлоогийн Болдбаатар Монгол Улсын гавьяат тамирчин цол олгохоор болжээ. Автоспортын олимп гэдэг “Дакар ралли”-д гурван удаа хүч сорьсон тэрбээр авто спортоос төрсөн анхны гавьяат болж байна. Д.Болдбаатар нь "Дакар ралли-2014" уралдаанд 47 дугаар байрт орсон нь Ази тивийн тамирчин мотоциклийн төрөлд эхний 50 байрт шалгарсан хоёр дахь тохиолдол болж байлаа. Мөн тэрбээр “Ралли Монголиа" олон улсын уралдаанд хэд хэдэн удаа түрүүлж байжээ.

Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй боксчин ОУХМ М.Нандинцэцэг рингэндээ эргэн ирээд удаагүй байгаа. Түүний гаргасан хөлс хүч, хөдөлмөрийг төр өндрөөр үнэлж, МУГТ цол олгохоор боллоо. Тэрбээр Монголын боксын спортын эмэгтэй тамирчдаас “төрж” байгаа анхны гавьяат.
“Тууштай зүтгээд бай. Амьдрал миний охиныг амжилтаар шагнана” гэсэн багшийн захиас намайг боксдоо үнэнч үлдэхэд их нөлөөлсөн” гэж хэлдэг тэрбээр дэлхийн дэвжээнд олон удаа тулалдсан. М.Нандинцэцэг боксын спортоор 2003 оноос хойш хичээллэж байгаа бөгөөд энэ хугацаанд 12 жилийн турш УАШТ-ийг тасралтгүй тэргүүлж, Азийн АШТ-ийн алт, хошой хүрэл медаль энгэртээ зүүжээ.
Мөн Азийн наадмын хүрэл, Дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж дэлхийд данстай тамирчин болсон юм.
Булган аймгийн Засаг дарга, жүдо, самба бөхийн тамирчин Б.Ариун-Эрдэнэ гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаахаар болов.

Б.Ариун-Эрдэнэ нь Монгол Улсын жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аваргад есөн удаа түрүүлж, үнэмлэхүй жингийн аварга болж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, "Чингис хаан" Дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, Зүүн азийн наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль, Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртэж байжээ.
Мөн тэрбээр Самбо бөхийн төрлөөр насанд хүрэгчдийн Монгол Улсын 14 удаагийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хошой хүрэл медальтай. Самбо бөхийн Ази тивийн таван удаагийн аварга, хошой хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

| ӨНӨӨДӨР “ТӨРСӨН” ГАВЬЯАТУУД |
|
СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Д.САЙНБАЯР: Энэ сайхан шагналыг надад хүртээж байгаа ч цаад мөн чанартаа Монголын сэтгүүл зүйг үнэллээ гэж талархаж байна
2026-02-16 18:04:05
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-02-16 16:24:58
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-02-16 16:00:00
Италийн Лиза Виттоцци биатлоны 10 км-т олимпын аварга боллоо
2026-02-16 15:50:24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, цол, одон медаль гардуулав
2026-02-16 15:37:14
ЗУРВАС: САР
2026-02-16 15:31:37
2026-02-16 15:00:43
2026-02-16 14:53:13
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд” цол хүртэв
2026-02-16 14:15:13
Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг Ардын жүжигчин цол хүртлээ
2026-02-16 14:03:20
2026-02-16 13:27:46
“Монголын мистер” Б.Батсуурь Гавьяат дасгалжуулагч цол хүртэв
2026-02-16 13:08:39
Таеквондогийн Д.Гансүрэн Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон хүртэв
2026-02-16 12:59:05
БТСУХ Хөдөлмөрийн баатар Д.Сэрээтэр, Гавьяат тамирчин Т.Түвшинтулга нарт хүндэтгэл үзүүлэв
2026-02-16 12:41:45
А.Ариунбат өнөөдөр олимпын замд гарч өрсөлдөнө
2026-02-16 12:25:07
2026-02-16 12:14:55
2026-02-16 12:01:29
2026-02-16 11:27:49
Михо Такаги “Милан-Кортина-2026”-аас хүрэл медаль хүртлээ
2026-02-16 08:57:04
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-02-16 08:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-02-16 08:00:00
ТОР БАРИАД, ЦӨЦГИЙН ТОСТОЙ "ДУГУЙ", ЧИХЭР ЦУГЛУУЛДАГ БАЙСАН МИНИЙ ҮЗСЭН ЦАГААН САР
2026-02-16 08:00:00
Миний найзыг Бөхийн Бааст гэдэг
2026-02-16 08:00:00
“Улаанбаатар Амазонс” баг дээд лигийн аварга боллоо
2026-02-16 07:00:00
МИНИЙ МЭДЭХ ХҮҮХЭД НАСНЫ ЦАГААН САРЫН БАЯР
2026-02-16 07:00:00
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-02-16 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-02-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |