• Өнөөдөр 2025-07-30

Нэн даруй засах шаардлагатай 470 тоглоомын талбай байна

2021-05-17,   618

Нийслэлд 1100 гаруй тоглоомын талбай байна. Үүнээс стандартын шаардлага хангахгүй 600 гаруй талбай байгаагаас аюултай, нэн даруй засах шаардлагатай тоглоомын 470 талбай байна.
 
Тэгвэл хүүхэд тоглоход эрсдэлтэй, аюулгүй байдал нь алдагдаж, эвдэрч гэмтсэн тоглоомын талбай, тоглоомын тоног төхөөрөмжийг хэзээ буулгах, хэрхэн сэргээн засварлах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Ажлын хэсэг гарч, хүүхдийн тоглоомын талбайг тоолсон. Нэн даруй засах шаардлагатай тоглоомын 470 талбай байна. Тоглоомын талбайг засах ажлыг эхлүүлсэн ч төсөв хүндрэлтэй байна. 900 сая гаруй төгрөг байвал тоглоомын 340 талбайг засах боломжтой. Сүхбаатар дүүрэг гэхэд нөөц боломжоо ашиглан 53, Хан-Уул дүүрэг таван тоглоомын талбайг зассан бол Сонгинохайрхан дүүрэг 10 сая төгрөгийг нөөцөөсөө гаргаж 31, Чингэлтэй дүүрэг найман тоглоомын талбайг засаад байна. Энэ нь нийт засах шаардлагатай талбайн 34 хувь. Алсын гурван дүүрэгт 30 гаруй тоглоомын талбай байна” гэлээ. 
 
Сонгинохайрхан дүүрэгт  тоглоомын 182 талбай байгаагаас 122 нь эвдрэл, гэмтэлтэй, засах шаардлагатай. Хүүхдийн тоглоомын талбайн гулгуур бүгд хагарсан учраас засах боломжгүй, солих шаардлагатай, хүүхэд бэртсэн тохиолдол ч гарсан. Харин Сүхбаатар дүүрэг тоглоомын 170 гаруй талбайг шалгаж, 50 гаруй зөрчил илрүүлжээ. Баянгол дүүргийн хэмжээнд тоглоомын 160 талбай  байгаагаас 50-д нь засвар, үйлчилгээ хийх шаардлагатай. 60 орчим сая төгрөг төсөвлөж, засварын ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. 

Нэн даруй засах шаардлагатай 470 тоглоомын талбай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188