• Өнөөдөр 2025-04-18

“Буянт-Ухаа” ОУНБ-ыг шилжүүлэх ажлын бэлэн байдлыг хэлэлцлээ

2021-05-17,   587

Засгийн газрын 2020 оны  аравдугаар сарын 07-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор “Чингис Хаан” ОУНБ-ын  үйл ажиллагааг 2021 оны долдугаар сарын 01-ний өдөр нээх шийдвэр гарсан. 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Чингис Хаан” ОУШНБ-ын үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, “Буянт-Ухаа” ОУНБ-ын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн долдугаар хурал боллоо.
 
Хуралд ЗТХЯ, “Жайка” ОУ-ын байгууллага, ИНЕГ, ИНҮТ, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд болон Агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл зэрэг 21 байгууллагын 39 гишүүн оролцлоо.
 
Тус хурлаар Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр баталсан “Чингис Хаан” ОУШНБ-ын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн танилцуулга, холбогдох ажлууд, байгууллагуудад тулгамдаж буй асуудлууд болон нүүлгэн шилжүүлэх ажлын бэлэн байдлын талаар хэлэлцлээ.
 

“Буянт-Ухаа” ОУНБ-ыг шилжүүлэх ажлын бэлэн байдлыг хэлэлцлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188