• Өнөөдөр 2024-04-18

Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцох цахим уулзалт боллоо

2021-05-14,   415

Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мөн Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэх асуудлаар хилийн чанадад суугаа зарим  Дипломат төлөөлөгчийн газартай санал солилцох цахим уулзалтыг энэ оны тавдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.
 
Монгол ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон даавуун бүтээгдэхүүнийг “Монголын хаан ширхэгт”, “Mongolian noble fibre” үндэсний брэндээр АНУ, Канад, Япон, Шведийн зах зээлд  сурталчлах, экспортлох асуудлаар мэдээлэл, санал солилцсон энэ уулзалтад Монгол Улсаас Канад, АНУ, Япон Улс, Швед Улсад суугаа Элчин сайд, “Говь” ХК, “Кашмир Холдинг” ХХК зэрэг компанийн төлөөлөл оролцлоо.

Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцох цахим уулзалт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188