• Өнөөдөр 2025-04-19

Э.Ананд хүүгийн эмчилгээний зардал бүрдэж, БНСУ-ыг зорьж байна

2021-05-13,   1179

Хүнд хэлбэрийн хавдартай Э.Ананд хүүгийн эмчилгээний зардал бүрдэж, БНСУ-ыг зорихоор зэхэж байна. Тодруулбал, өнөөдрийн 10:40-ийн тусгай үүргийн нислэгээр явахаар болжээ.
 
Түүний эмчилгээний зардалд 380 сая төгрөг шаардагдаж буй бөгөөд хүүгийн ээжийн дансанд нийт 398 сая 164 мянган төгрөг цугларч, эмчилгээний зардал бүрджээ. 
 
Э.Ананд өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд нурууны нугалмуудын түвшинд 11.8 см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон. Хүүг Монголд эмчлэх боломжгүй бөгөөд БНСУ-ын "Soon Chun Hyang Seoul University Hospital" эмнэлэгт эмчлүүлэхээр зорьж буй. 

Э.Ананд хүүгийн эмчилгээний зардал бүрдэж, БНСУ-ыг зорьж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-13 16:55:34
    Adiya: Olnii hvch olomgvi dalai saihan emchilgeegee hiilgeed ervvl bolood ireerei
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188