• Өнөөдөр 2025-04-11

Т.ГАНТӨМӨР: Энхтайвны гүүрний явган хүний зам хэдэн жилдээ ховхрохгүй

2021-05-11,   581

Иргэдийн шүүмжлэлд өртөөд буй Энхтайвны гүүрний замын ажлын талаар Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр “Энхтайвны гүүрийг 1957 онд  БНХАУ-ын санхүүжилтээр барьсан. Түүнээс хойш 2004 онд засвар хийсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Нийслэлийн Засаг дарга өөрсдийнхөө хөрөнгө, бололцоонд тааруулан Энхтайвны гүүрийг засварлах үүрэг өгсөн. Зам засварын ажлыг “Улаанбаатар зам засварын газар” хийж гүйцэтгэлээ. Зорчих замын гурван см хэртэй хучилтыг хуулж аваад, бүтэн хучилт хийсэн. Түүн дээр ямар нэг гомдол гараагүй. Мөн нийт 54 ширхэг гэрэлтүүлэг байдаг.
Түүнээс ихэнх нь борооны усанд идэгдэж, углуургаараа унахад бэлэн болсон байсан. Тэдгээр гэрлийн шонг бүрэн сольж, гэрэлтүүлгийн хүчин чадлыг сайжруулсан. 
Энхтайвны гүүрний хоёр талаар явдаг 1400 м2 явган хүний зам байгаа. Энэ зам дээр зарим нэг хүн гомдол гаргасан байна. Зорчих хэсгийн зам сайхан болохоор явган хүний зам гологдоод байна. Тиймээс ямар нэгэн аргаар явган хүний замыг засах шийдэлд хүрсэн. Тэгээд тавдугаар сарын 3-нд “Эхлээд юу ч гэсэн өнгөлье” гээд ажлаа эхэлсэн. Бетон зуурмагаар хучъя гэхээр доошоо гурван см хуулах болно. Бидэнд тэгэх цаг, зав, санхүүгийн боломж байгаагүй. Нийт 1400 м2 зам хучих ёстойгоос материалын нөөц дууссан учраас 400 метр зам дутуу байна. Хил онгойхоор материалаа татан авч, ажлаа дуусгана. Энэ хучилтын материал бороо орох тусам, өнгө орж, тодордог. Ховхрохгүй, хэдэн жилийн баталгаа өгнө” гэлээ.

Т.ГАНТӨМӨР: Энхтайвны гүүрний явган хүний зам хэдэн жилдээ ховхрохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188