Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн Улаанчулуут гэдэг газар малчин айлын гэр шатсан тухай мэдээллийг өчигдөр 12:15 цагт хүлээн авсан. Иргэн М-ийн таван ханатай гэр өчигдөр 12:00 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 12:15 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багийн 24 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 12:31 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид гурван км зам туулан 12:35 цагт очиход иргэн Б-ийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хорооны Орбитын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 09:53 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 10:00 цагт очиход иргэн Т-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн З, 40 настай, эрэгтэй бага зэрэг түлэгдсэн байсныг ЯТТТ-д, иргэн У, 70 настай, эмэгтэй өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Шинэ-Айл багийн Задгайд Сендвичэн барилгын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 15:04 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид хоёр км зам туулан 15:07 цагт очиход иргэн Ж-ийн эзэмшлийн “Самал” авто засварын газрын 10х7 метрийн хэмжээтэй сендвичэн барилгын дээврийн хэсэг шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны хоёрдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 16:21 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 16:31 цагт очиход иргэн Х-ын 3х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 30 минут ажиллаж унтраажээ.
Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Таван чихийн-Ам гэдэг газар ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 16:02 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид дөрвөн км зам туулан 16:07 цагт очиход иргэн С-ын “ЗИЛ-130” загварын автомашин шатаж байсныг таван минут ажиллаж унтраажээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нэгдүгээр гудамжинд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 18:09 цагт хүлээн авсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид дөрвөн км зам туулан 18:15 цагт очиход иргэн Б-ын чингэлэгт хураасан эд зүйл шатаж байсныг 15 минут ажиллаж унтраажээ.
| Өнгөрсөн 24 цагийн хугацаанд долоон түймэр гарчээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |