Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад өчигдөр өргөдөл гаргалаа. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ерөнхий газрын нэр бүхий долоон удирдлага 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр ажлын цагаар албаны машинтай зугаалга зохион байгуулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.1 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг хүндэтгэж, сахин биелүүлэх заалтыг зөрчиж байна. Төрийн албан хаагчийн гол үүрэг хууль сахин биелүүлэх.
Мөн 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд тэмцээн зохион байгуулж, түрүүлсэн хүүхдэд “IT ZONE” дэлгүүрээс үнэ бүхий нөүтбүүк, принтер олгох байсан хэдий ч Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга У.Хурцэцэг дээрх зүйлсийг хувьдаа завшсан. Түүнчлэн Б.Хурцэцэг нь “Honda” маркийн хуучин автомашиныг 150 сая, “Sonata-8” автомашиныг 100 сая төгрөгөөр тус тус худалдаж авсан. Өнөөдрийн зах зээлийн ханшаар “Sonata-8” маркын автомашин 100 сая төгрөг хүрэх үү. Төрөөс мөнгө олгохгүй биш, олгож байна. Гэвч энэ мэт нэр бүхий мэргэжилтнүүд хувьдаа завшиж байна. Тиймээс би Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад өргөдөл гаргаж байна. Эдгээр нэр бүхий албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, цаашид төрийн албанд ажиллах боломжгүй болгох тушаал гаргахыг өргөдөлдөө тусгасан” гэлээ.
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтнууд ажлын цагаар архидалт зохион байгуулсан уу |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |