• Өнөөдөр 2025-04-11

Цахим спортын шинэ боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр явуулна

2021-05-06,   579

Монголын электрон спортын холбоо цахим спортын шинэ залуу боловсон хүчин бэлтгэх зорилготой электрон спортын дадлагын хөтөлбөр явуулахаар болжээ. Энэхүү хөтөлбөр нь 3-6 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутан залуус хамрагдах боломжтой юм байна.

Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсан залуус ажлын бодит туршлага олж авахаас гадна хурдацтай хөгжиж буй цахим спортын салбарыг мэргэжлийн түвшинд ойлгох, шинэ залуу хамт олны нэг хэсэг болох, шинэ төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцон Монголын цахим спортын хөгжилд өөрийн хувь нэмрээ бодитой оруулах боломжийг нээж өгөх боломж гарч байгаа юм. Хөтөлбөрт хамрагдах оюутан залуусыг энэ сарын 26-ныг дуустал бүртгэх аж. 


Цахим спортын шинэ боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр явуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188