Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын 145 км далан суваг, хөрсний болон борооны ус зайлуулах 187 км шугам, сүлжээний засвар, арчлалт, нөхөн сэргээлт, угсралт, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний лаг цэвэрлэх, үерийн усны далан цэвэрлэх ажил ямар шатандаа явж байгааг Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.
-Бүх нийтийн бэлэн байдлын үед хэдэн байршилд ус зайлуулах хоолой, үерийн даланг цэвэрлэж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд нийт 53 байршилд 145 км урт үерийн хамгаалалтын далан суваг байдаг. Бид төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын бүх далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээ, засвар, арчлалтыг хийдэг юм. 3, 4-р хорооллын үерийн далан, Энхтайваны өргөн чөлөөний үерийн далангийн цэвэрлэгээний ажлыг хоёр бригад хийж байна. Цэвэрлэгээний ажил 20-30 хувьтай явж байгаа.
-Цаашид хийхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?
-Баянбүрдийн тойрог болон Долоон буудлын эцэст шинээр ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа. Засварын ажлын хүрээнд Гэсэрийн баруун суваг буюу “Петровис” шатахуун түгээх станцаас доош Гэсэр сүмийн баруун уулзвар хүртэлх 0.6 км урт үерийн далангийн засварын ажлыг хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг хангасан.
Геодези, усны барилга, байгууламжийн газрын харьяалалд байдаг үерийн хамгаалалтын барилга байгууламж бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй үерийн эрсдэлээс хамгаалж байдаг нэн чухал объект. Тиймээс үерийн даланд хог хаягдлаа хаяхгүй, ахуйн бохир усаа хийхгүй байхыг иргэддээ уриалж байна. Улаанбаатар хотын хэмжээнд байгаа 145 км үерийн хамгаалалтын далан сувгийн ахуйн хог хаягдлыг дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газрууд хариуцан ажилладаг. Бид үерийн хамгаалалтын далан сувагт хур борооны ус болон шар уснаас үүссэн лаг шавар, хог хаягдлыг байнга ачиж тээвэрлэдэг. Жилд дунджаар 20 мянга гаруй шоо метр лаг хагшаасыг ойролцоох төвлөрсөн хогийн цэгүүдэд хүргэж, зайлуулдаг юм. Үерийн хамгаалалтын далангийн гол бохирдлыг иргэдийн ахуйн хог хаягдал үүсгэдэг. Энэ нь үер болох эрсдэлийг бий болгодог. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хийцийг зөвшөөрөлгүй өөрчилснөөс иргэн, аж ахуйн нэгжид эрсдэл учирдаг. Үерийн хамгаалалтын далан суваг хийхэд өртөг өндөр байдаг учир жил бүр олон км далан суваг хийх нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Тиймээс нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан сувгийг шат дараатайгаар төлөвлөж, хийж байна. Авто замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэгэх ажлыг жилд хоёр удаа, үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээний ажлыг жил бүр хийдэг.
| С.БАТСАЙХАН: Долоон буудлын эцэст шинээр ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд бай |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |