Халдварын тархалтыг зогсооход иргэд амны хаалтаа тогтмол зүүж, хоорондын зайгаа баримтлах, гараа ариутгах нь нэн чухал бөгөөд ДЭМБ-аас ариутгал, халдваргүйтлийг сайтар хийх шаардлагатайг зөвлөж буй. Тиймээс нийслэлийн удирдлага нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны орчин, автобусны буудлуудын ариутгал халдваргүйтлийг тогтмолжуулсан. Гэсэн хэдий ч зарим орон сууцны орц, цахилгаан шатыг ариутгах ажил хангалтгүй байгаа юм.
Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн хэмжээнд СӨХ-гүй 310 орон сууц байна. Эдгээр байранд нийтдээ 4200 орчим өрх амьдардаг. СӨХ-гүй учраас цар тахлын энэ үед халдваргүйжүүлэлт, ариутгалыг тогтмол хийж чаддаггүй аж. Иргэд энэ талаар дүүрэг болон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд мэдэгдэж, ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажил, үйлчилгээнд тусгах санал олныг гаргасан юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга нөхцөл байдалтай танилцаж, өнөөдөр Баянгол дүүргийн байшин хороолол бүхий 22 хороонд 122 ширхэг автомаксыг хуваарилан олголоо. Ингэснээр СӨХ-гүй дээрх 310 байрны ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр тогтмол хийх боломжтой болж байна.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “СӨХ-гүй байрны оршин суугчдаас гэртээ дэглэмээ мөрдөж байгаа ч орцноосоо халдвар авах эрсдэл өндөр байна гэсэн гомдол олон ирж байна. Тиймээс ОНХС-гийн хөрөнгөөр иргэдийн саналын дагуу ариутгах автомаксыг олгож байгаа юм.
Ингэснээр СӨХ-гүй байран амьдарч байгаа иргэд өөрсдөө ариутгал, халдваргүйжүүлэлтээ өдөр бүр хийх боломжтой болж байна. Цар тахлыг даван туулж, эдийн засгаа тогтворжуулахад иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагчид, төрийн бүх байгууллага гээд бүгдийн оролцоо чухал. Тийм учраас бүгдээрээ дархлаажуулалтдаа бүрэн хамрагдаж, хичээцгээе” гэсэн юм.
Баянгол дүүргийн VI хорооны СӨХ-гүй 32 байранд 560 өрх амьдардаг байна. Эдгээр байруудад 13 ширхэг автомаксыг хуваарилагдсан. Хорооны 28 дугаар байрны оршин суугч Д.Ганболд “Манай хорооны СӨХ-гүй байрууд 10-15 жилийн өмнө ашиглалтад орсон байдаг.
СӨХ-гүй учраас маш олон асуудлууд тулгамддаг. Хорооноос хуваарийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа ч хогоо хаяж, дэлгүүр орохдоо гадаах орчноосоо халдвар авах эрсдэл өндөр байна. Тэгвэл өнөөдрөөс эхлээд бид өөрсдөө өдөр болгон ариутгалаа хийх боломжтой болж байгаадаа баяртай байна” гэв.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
| СӨХ-гүй орон сууцны оршин суугчид өөрсдөө орчноо халдваргүйжүүлнэ |
|
KOICA-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа
2026-09-16 15:47:41
ДӨЖИРСӨН НИЙГЭМ
2026-09-16 13:16:47
АНУ-ын газрын тосны нөөц нэмэгдсэнээр үнэ нь тогтворжиж байна
2026-09-16 12:06:52
Н.УЧРАЛ: Хууль зүй, дотоод хэргийн сайд, хуулийн байгууллагын зарим удирдлагыг ажлаас нь чөлөөллөө
2026-09-16 10:52:45
Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх форум эхэлжээ
2026-09-16 10:22:05
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-16 09:27:14
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-16 08:57:01
Г.ЗАНДАНШАТАР:Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж, хамт шалгуулъя.
2026-09-16 08:54:18
Бүтээл “төрүүлдэг” ЗУРШИЛ
2026-09-16 08:52:00
"Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй"
2026-09-16 08:44:24
ТЭГЭЭС ЭХЭЛСЭН ТОЛГОЙТЫН ХҮҮГИЙН ЗАМНАЛ
2026-09-16 08:36:39
Ш.БАТСУУРЬ АВАРГЫН ОХИН НАРАНТУЯА: Аавынхаа дулаан өвөрт эрхэлж, далай мэт хайранд умбаж өссөн дөө
2026-09-16 08:34:45
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-09-16 07:38:32
2026-09-16 07:04:04
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-09-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-09-16 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-16 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвижна
2026-09-16 06:00:00
2026-09-15 16:58:01
НАМРЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ 15 ШҮЛЭГ
2026-09-15 15:18:12
“Явуулын оффис” Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
2026-09-15 13:32:57
Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
2026-09-15 07:24:32
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо
2026-09-15 07:15:38
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-09-15 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-15 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл бие эрхтний хүч сайжирна
2026-09-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |