• Өнөөдөр 2025-08-02

Нийслэлд дархлаажуулалтын цэгийг энэ сарын 9-нөөс багасгана

2021-05-01,   727

Өчигдөр улсын хэмжээнд 66331 хүн вакциндаа хамрагджээ. Ингэснээр зорилтот бүлгийн иргэдийн 41 хувь нь вакцины эхний тунг тариулаад байна. Нийслэл хотын нэгдүгээр тунгийн дархлаажуулалт тавдугаар сарын 8-н хүртэл үргэлжилж, 9-нөөс дархлаажуулалтын цэгүүдийг хумих тул энэ өдрүүдэд вакциндаа идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч уриалжээ.
 
Улаанбаатар хотод дархлаажуулалтын 100 гаруй цэг ажиллаж байгаа бөгөөд суурин болон явуулын цэгүүдийн байршлыг ЭНД дарж харна уу. AstraZeneca, Vero Cell вакцинд хамрагдах иргэд харьяа хороо, дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай холбогдож хэзээ, хаана вакцинд хамрагдах мэдээлэл авах бөгөөд товлосон хугацаанд вакциндаа хамрагдаж байгаа юм.
 
Гадаадын иргэд түр оршин суугаа хаягийн дагуу ойролцоох дархлаажуулалтын цэгт пасспорттойгоо очиж хамрагдах боломжтой.

Нийслэлд дархлаажуулалтын цэгийг энэ сарын 9-нөөс багасгана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188