• Өнөөдөр 2025-04-11

Ирэх сарын 7 хүртэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдахгүй

2021-04-30,   459

Улсын дээд шүүхийн байранд коронвирусийн сэжигтэй тохиолдол дахин илэрсэн тул зарим шүүх хуралдааныг хойшлуулжээ. Энэ талаар цахим хуутастаа "Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдсэн тул онцгой байдлын болон эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, шаардлагыг баримтлан шүүгч, ажилтан, албан хаагчид гэртээ тусгаарлагдан шинжилгээнд хамрагдах, биеийн эрүүл мэндийн байдлыг тандах болон шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийх болсон. Иймд 2021 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс 7-ны өдрийг дуустал хугацаанд Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаан явуулахгүй болсныг мэдэгдэж байна.
 
Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг [email protected] цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү. Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа /утас: 51-261698, 51-261544/ 2021 оны тавдугаар сарын 3, 5, 7-ны өдрүүдэд ажиллах болно. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү" хэмээн нийтэлжээ

Ирэх сарын 7 хүртэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-30 13:02:06
    ЗОЧИН: УДШ-ЕР-ИЙН МАН-Г ТАРААХ ХҮСЭЛТИЙГ ИЙНХҮҮ ЗОРИУД ХОЙШЛУУЛЖ,МАН-ДАА ҮЙЛЧЛЭХ АЖ, УДШ ЕР-Д НЭР ДЭВШИХ ХУУЛЬД ОРУУЛСАН УИХ,ҮХЦ-ИЙН ХУУЛЬ БУС ШИЙДВЭРТ НЭГДЭЖ БУЙ НЬ ИЛТ БН, ИНГЭСНЭЭР УДШ, МАН,УИХ,ҮХЦ-ТЭЙ ХАМТ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ ТАРЖ УНАХ НҮХЭЭ ӨӨРСНӨӨ УХАВ ШИВ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188