• Өнөөдөр 2024-05-17

Аюултай хог хаягдлыг устгах шаардлага хангасан цэгийг бэлтгэлээ

2021-04-27,   455

Өвөрхангай аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Түгийн овооны хогийн цэгт аюултай хог хаягдлыг устгах шаардлага хангасан цэгийг “Онги ус суваг” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ухаж бэлтгээд байна.
Халдвар бүртгэгдсэн орон сууцнууд болон тусгаарлан ажиглах байрнаас гарах аюултай хог хаягдлыг “Арвайхээр тохижилт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт ЗӨСТ-өөр халдавргүйтгэл хийлгэн ачиж, мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтад устгах ажлыг зохион байгуулж байна. Мэргэжлийн хяналтын газраас гэр, бүх шатны хувийн болон улсын эмнэлэг, ЗӨСТ, түргэвчилсэн оношилгооны цэгүүд, эм ханган нийлүүлэх байгууллага, 18 сумын Эрүүл мэндийн төв, эмнэлгийн анхан шатны тусламжийн үйл ажиллагаанаас гарч байгаа аюултай хог хаягдлын цуглуулалт, хадгалалт, тээвэрлэлт, устгалын ажилд хяналт тавин, эрсдэлийг бууруулах, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

 


Аюултай хог хаягдлыг устгах шаардлага хангасан цэгийг бэлтгэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188