• Өнөөдөр 2024-05-17

Гашуун сухайт боомт зөөврийн лабораторитой боллоо

2021-04-24,   585

Гашуун сухайт боомт зөөврийн PCR /ПГУ/ молекул биологийн лабораторитой боллоо. "Өмнөговь аймгийн Ханбогд сумын "Хайрхан" багийн төв дээр зөөврийн PCR молекул биологийн лабораторийг ашиглалтад орууллаа. Тус лаборатори ашиглалтад орсноор цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тандах, эрт илрүүлэгт нутгийн иргэд, Гашуун сухайт боомтод ажиллаж буй тээврийн жолооч нарыг шуурхай оношлох боломж бүрдэх юм. Молекул биологийн оношлуурын /PCR/ “Зөөврийн лаборатори” –ийг оруулж ирэхэд санаачлагатай хамтран ажилласан "Эрдэнэс тавантолгой" ХК-д болон алслагдсан бүс нутагт хөрөнгө оруулалт хийж, импортоор нийлүүлж, хамтран ажилласан "И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс" ХХК-д Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж талархсанаа илэрхийлсэн юм. 
 

 


Гашуун сухайт боомт зөөврийн лабораторитой боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188