Орон нутгийн төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, шилжин суурьшигчдад мэдээлэл, үйлчилгээ өгөх хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа цахимаар амжилттай боллоо. НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагаас санаачлан Монгол улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөн ТББ хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөр нийт 11 аймгийн 17 ТББ-уудын оролцоотой хэрэгжиж байна. Хөтөлбөрийн гол зорилго нь иргэдэд шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг өгснөөр шилжин суурьшигчдын нийгэм, эдийн засгийн байдал сайжрах юм.
XНXЯ-ны дэд сайд С. Зулпхар “шилжилт xөдөлгөөний асуудал өөрөө тулгамдсан асуудал тул зөв оновчтой удирдаx, зоxицуулаx шаардлагатай. Орон нутгийн ТББ-аар дамжин хэрэгжүүлэx эдгээр төслүүд нь хамтын ажиллагааг бий болгоод зогсоxгүй бодит үр дүнг гаргаx, шилжилт xөдөлгөөнийг зөв зоxицуулаxад бодитой хувь нэмэр оруулна” хэмээн хөтөлбөрийн нээлтийн үеэр хэлсэн юм.
Хэдий орон нутгийн ТББ-ууд шилжин суурьшигчдад зориулсан үйл ажиллагаа хэрэгжүүлдэг байсан ч энэ удаад уг хөтөлбөрт сонгогдсон ТББ-ууд чадавх бэхжүүлэх сургалтад хамрагдан, шилжилт хөдөлгөөний тухай болон шилжин суурьшигчдын сэтгэлзүйн онцлог, хэрэгцээт мэдээлэл, үйлчилгээний тухай цогц мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас суралцсанаараа онцлогтой болж байна.
Хөтөлбөрт хамрагдаж буй 17 ТББ-ууд нь шилжилт хөдөлгөөн өндөртэй аймгуудаас доторхой шалгууруудын дагуу өнгөрсөн 9 сард сонгогдсон ба нийт 12.4 сая төгрөгийн 48 төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Зарим ТББ-ууд иргэдэд шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хуулийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, тэднийг ажилд ороход нь зуучлах, шаардлагатай зөвлөмжөөр хангах зэрэг үйлчилгээ багтсан ба хөл хорио, нөлөөллөөс үүдэлтэй эмзэг байдлыг бууруулах үйл ажиллагаанууд мөн тусгагджээ.
НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко хөтөлбөрөөс хүлээгдэж буй үр дүнгийн тухайд “Бидний зүгээс иргэдэд хүрэх үйлчилгээний чанарыг чухалчилж байна. Өөрөөр хэлбэл иргэдийн амьдрал бодитоор сайжирсан, бодит үр дүнг хүлээж байна” гэсэн юм.
Хөтөлбөр нийт 6 сар үргэлжлэх ба хөтөлбөрийн төгсгөлд нийт зургаан мянган шилжин суурьшигчид амьдралд нь нэн хэрэгцээт үйлчилгээг авсан байх ба 60 мянган иргэд шилжилт хөдөлгөөний тухай тодорхой мэдээлэл авсан байхаар төлөвлөжээ. Мөн хөтөлбөрийн дүнд нийт 17 ТББ-ууд нэгдэн шилжилт хөдөлгөөний аймаг дамнасан сүлжээ бий болгох ба энэхүү сүлжээ нь аймгийн захиргаатай нягт хамтран ажиллаж, шилжин суурьшигчид руу чиглэсэн тогтвортой үйлчилгээ бий болгох юм байна.
Харин хөтөлбөрийг зохион байгуулж буй НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага болон Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд Хөдөлгөөний зүгээр ТББ-ууд гишүүдэд үргэлжлүүлэн чадавх бэхжүүлэх болон мэргэжлийн зөвлөгөө, сургалтуудыг үргэлжлүүлэн хүргэсээр байна гэлээ.
| Төрийн бус байгууллагууд шилжин суурьшигчдад мэдээлэл, үйлчилгээ хүргэж эхэллээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |