• Өнөөдөр 2024-05-17

Хүчтэй салхины улмаас Энхтайвны гүүрний гэрлийн шонгууд хазайж, зарим нь унасан байна

2021-04-24,   518

            Өнөөдөр Улаанбаатар хотод салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч байна.  Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.  
 
Хүчтэй салхины улмаас Энхтайвны гүүрний гэрлийн шонгууд хазайж, зарим нь унажээ.  Холбогдох байгууллагуудаас тус гэрлийн шонгуудыг засварлаж байгаа юм. Иймд салхи шуурга намдаж, засварын ажил дуустал хүртэл Энхтайвны гүүрээр зорчихгүй байхыг анхааруулж байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хотын бусад хэсгүүдэд ч авто замын голын хайс, хашлаганууд салхины улмаас нурж, автомашинаар хөдөлгөөнд оролцож буй иргэдэд хохирол учруулж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн албан болон эрүүл мэндийн зайлшгүй шаардлагаар хөдөлгөөнд оролцох гэж байгаа бол анхаарал болгоомжтой зорчино уу.

Хүчтэй салхины улмаас Энхтайвны гүүрний гэрлийн шонгууд хазайж, зарим нь унасан байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188