Засгийн газраас хөл хорио тогтоосон өдрөөс эхлэн уран бүтээлчид хамтран “Карантин 14” телевизийн контентийг үзэгчдэд хүргэж эхэлсэн. Тус контентийг ЗГХЭГ, Соёлын яамнаас нэг тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлсэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Энэ мэдээллийн дагуу Соёлын яамнаас тодруулахад “Манай яам санхүү, мөнгөтэй нь холбоогүй. Зөвхөн өөрийн харьяа уран бүтээлчидтэй холбож өгсөн” гэх тайлбар өглөө. Мөн Сангийн яамнаас уг контентд санхүүжилт олгоогүй гэдгээ мэдэгдсэн юм.

Тус контентийн санаачлагч “ETV” телевизийн захирал Т.Ганзулаас тодруулахад “Манай контент улсаас нэг ч төгрөг аваагүй. Телевизийнхэн нийлж санаачлаад, зохион байгуулсан юм. Ивээн тэтгэгчийн хувьд “MCS”, “Modern nomads”, “Хас” банк зэрэг М.Батбилэгийн нэвтрүүлгийн үеэр дурдаж буй байгууллагууд ивээн тэтгэсэн. “MCS”-ийн “Asem village”-д тайзаа засаж, контентоо хийж байгаа. “Sky resort” дотроо майхан бариад тусгаарлагдсан. Тусгаарлагдсан юм чинь мэдээж өдрийн гурван хоол идэх болно. Үүнийг “Modern nomads”, “MCS” дааж байгаа, унаа тэрэг бүгд телевизийн зөвшөөрөлтэй машин байх жишээний. Бидний шилэн дансыг шүүж үзэх юм бол улсаас санхүүжүүлсэн нэг ч төгрөг байхгүй. “Боловсрол” телевизийн захирал Н.Мэндбаяр бид хоёр шууд дамжуулалтын, тоног төхөөрөмж, ажилчидаа гаргаж байна. Манай телевизээс гэхэд 15 хүн шууд дамжуулалт дээр ажиллаж байна.
Харин бид УОК, НОК, ЭМЯ-аас “Эх сурвалжаа манай нэвтрүүлэгт оруулж өгөөчээ” гэж хүсэлт явуулсан. Өөрөөр Засгийн газартай холбогдсон ямар ч зүйл байхгүй.
Жүжигчдийн хувьд телевизтэй хамтарч ажилладаг уран бүтээлчид. Киноны рекламыг гаргаж, эргээд бидний нэвтрүүлэгт орох, арга хэмжээ хөтлөх зэргээр хамтарч ажилладаг. Тэр жүжигчдээсээ сонгож оролцуулсан. Тиймээс жүжигчдэд мөнгө өгөөгүй. Мөн хүмүүс “Hero” энтертайментийн захирал Б.Баатарыг зохион байгуулсан гэж ойлгоод байна. Б.Баатар найруулагч бидний хүсэлтээр зөвлөхөөр л ажиллаж байгаа юм” гэлээ.
| Т.ГАНЗУЛ: “КАРАНТИН 14” контент улсаас нэг ч төгрөг аваагүй |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |