• Өнөөдөр 2025-04-03

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50400 тун Астразенека вакциныг хүлээн авлаа

2021-04-22,   627

Манай улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд ковид-19 цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу Астразенека вакцины ээлжит 50400 тунг өчигдөр хүлээн авчээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хаягаар мэдээлсэн юм.
 
Вакциныг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчирсан ба тус онгоц өчигдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өчигдөр орой 21:00 цагийн үед газардсан юм.
 
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "БНХАУ-ын Синофарм компаниас verocell вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900 мянган тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна" хэмээсэн юм.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50400 тун Астразенека вакциныг хүлээн авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188