УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав өчигдөр “Улаан бал” нэвтрүүлэгт оролцсон. Түүний ярианаас онцлох эшлэл, тайлбаруудыг хүргэж байна.
-“Монполимет” компани Монголбанканд 10 тэрбум төгрөгийн зээлтэй юү гэдэг асуудал их яригдаж байгаа. Үүн дээр би хариуцлагатайгаар няцаалт хийсэн. Энэ бол 20 орчим жилийн өмнө болсон асуудал. 2001-2007 онд “Төр ба аж ахуйн нэгжүүдийн анхны хамтарсан түншлэл”-ийн үйл ажиллагаа явагдсан. Тодруулбал, Монголбанк олон улсын зах зээлд анх удаа үнэт металлын арилжаа хийх болсон. Ингээд валютын сангаа зузаатгахын тулд уул уурхайн салбарт тухайн үед ажиллаж байсан аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажилласан. 15-16 аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллана гэдэг бол Монголбанк үүнийг тодорхой бодлоготойгоор зохион байгуулсан. Ингээд аж ахуйн нэгж, компаниуд олборлосон үнэт металлаа Монголбанканд тушааж эхэлсэн. Улмаар төвбанк олон улсын зах зээл дээр үнэт металлаа барьцаалж, үнийн өсөлт бууралт дээр нь арилжаа хийж, зөрүүнээс нь их хэмжээний ашиг олдог байсан. Монголбанк ийм байдлаар 6-7 жил арилжаа хийж, 31.6 сая ам.долларын ашиг олсон. Гэтэл ханшийн зөрүүнээс алдагдал үүсэж, тэрийгээ хамтарч ажиллаж байгаа компаниуддаа хуваарилсан. “Монполимет” ХХК дээр 3.9 сая ам.долларын алдагдал хуваарилсан. Энэ алдагдлыг аж ахуйн нэгж, компаниуд хүлээн зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл “Монголбанк олсон ашгаа яагаад хуваарилаагүй юм бэ” гэдэг асуудал үүсэж байгаа юм. Ингээд Монголбанкны дангаараа хариуцаж хийсэн санхүүгийн менежментийн алдагдлыг алт тушаагч компаниуд үүрэх ямар ч үндэслэлгүй гэдэг нь шүүхээр тогтоогдсон. Үүнээс хойш 2016 онд намайг УИХ-д нэр дэвшихэд Монголбанкнаас гэнэт нэхэмжлэл гаргасан.
-Монгол Улсын шүүх гэм бурууг тогтоогоогүй бол тэр хүн буруугүй. Хэрэв шүүхээр буруутай нь тогтоогдвол хариуцлагаа хүлээх ёстой. Гэтэл шүүхээр буруутай нь тогтоогоогүй байхад хэн нэгэн нь гэнэт гарч ирээд намайг яллах ямар эрхтэй вэ.
-Аливаа улс оронд хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэж байдаг. Үүгээр орон сууц болон гэр хороолол нь хаана байх вэ, гудамж, талбай нь хаана байх вэ гэдгийг зохицуулна. 2005 онд би есөн давхар оффис барьсан юм. Манай барилгын хажууд Солонгос эзэнтэй, н.Мандах гэсэн захиралтай компани 10 гаруй давхар зочид буудлын барилга барьсан. Дараа нь тус компани газраа томруулж, таван метр газар нэмж аваад хашаалчихсан. Тэр бол манай компанийн оффисын барилга барих талбайгаас үлдээсэн газар байсан. Нэг үгээр нийтийн эзэмшлийн газар буюу автозам байсан юм. Дараа нь нийслэлээс тендер зарлагдахад Ц.Гарамжав тэр замыг гэр рүүгээ тавиулах гээд байна гэж ярьж эхэлсэн.
-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь "Ц.Гарамжав манай банканд 65 сая ам.долларын өртэй" гэж ярьсан. Саяхан “Хөгжлийн банк УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжаваас уучлал хүслээ” гэх мэдээлэл гарсан. Ингээд хэвлэл мэдээллээр Хөгжлийн банктай холбоотой асуудал яригдаад эхэлмэгц тус банканд зээлийн өртэй компаниудын төлөлтийн талаарх мэдээллүүд гарч эхэлсэн. Түүнээс харвал “Монцемент” компани хамгийн өндөр төлөлттэй байгаа. Хөгжлийн банкнаас 123 тэрбум төгрөгийн зээлийг 2014 онд авч, одоогийн байдлаар 117 тэрбумыг нь төлсөн байна лээ. Үндсэндээ бол 100 хувь төлжээ. Гэтэл дахиад 31 сая ам.долларыг төл гээд байгаа. Энэ ямар учиртай вэ гэвэл ам.долларын ханшийн зөрүүнээс үүссэн төлөлт юм. Нэг үгээр, Хөгжлийн банкнаас зээл авах үед ам.долларын ханш 1600 байсан. Тэгвэл одоо 2800 болоод байна. Тэгэхээр ханшийн асуудал гэдэг их бодууштай зүйл. Анх Засгийн газрын 164 дүгээр тогтоолоор “Монполимет” компанид 123 тэрбум төгрөгийн зээл олго гэж заасан. Гэтэл Хөгжлийн банк өнөөх зээлийг олгохдоо төгрөгөөр бус ам.доллароор тооцоолж, 65 сая ам.долларыг өгсөн. Аж ахуйн нэгж компани бол мэргэжлийн банкир биш. Хөгжлийн банк үнэхээр аж ахуйн нэгжүүдийг бодсон бол эрсдэл байгаа эсэхийг харах ёстой байсан.
| Ц.ГАРАМЖАВ: Монголбанк ханшийн зөрүүнээс болж үүссэн алдагдлаа хамтарч ажилладаг компаниуддаа хуваарилсан |
|
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
2026-03-11 16:16:16
П.Наранбаяр: Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг УИХ-д танилцуулна
2026-03-11 15:26:36
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАРЫН РИО ТИНТОД ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ОЛОН УЛСЫН ТОП ХЭВЛЭЛҮҮД ОНЦЛОВ
2026-03-11 14:46:40
Б.ЛХАГВАБАЯР: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН II УЛИРЛЫН АМРАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6-НД ЭХЭЛНЭ
2026-03-11 14:12:14
2026-03-11 13:20:22
Б.Батцэцэг сайд цөмийн эрчим хүчний дээд хэмжээний уулзалтад оролцов
2026-03-11 13:14:59
ЗУРВАС: ХАЙРЫН ЭХ БУЛАГ
2026-03-11 13:11:57
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |