Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Хөөрхөн дэвсэг гэдэг газарт биотехникийн арга хэмжээ зохион байгууллаа. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Баруун сайхан ууланд байрлах уг газарт халиун бугад өвс, тэжээл тавьж өглөө. 2016 онд тус газарт "Эрдэнэт" ХХК тухайн үеийн аймгийн удирдлагуудтай хамтран дөрвөн буга, зургаан согоог нутагшуулсан байна. Өдгөө 13 тоотой байгаа аж. Энэ онд 10 элийг авч ирж нутагшуулахаар төлөвлөж буй юм. Баяндалай сумын Аргалант ууланд янгир, аргаль зэрэг амьтдад өвс тарааж өгөх биотехникийн ажил үргэлжилж байна.
| Халиун бугад өвс тавьж өгчээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |