• Өнөөдөр 2025-04-02

Хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаар эрдэмтэн судлаачид хэлэлцлээ

2021-04-16,   983

         Отгонтэнгэр их сургуулиас жил бүр “Хүүхдийн хөгжил, төлөвшил” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг. Энэ удаагийн хурлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан юм. Тус хурал нь хүүхдийн хөгжлийн талаарх асуудлаар салбарын тэргүүлэх эрдэмтдийн судалгааны ажлыг хэлэлцүүлж харилцан туршлага солилцох, судалгааны ажлыг сурталчилан таниулах зорилготой байдаг.
 

Энэ жил МУИС, МУБИС, ШУТИС, ШУА, Боловсролын хүрээлэн, Гадаадын улс орны судлаачид, ТББ-уудын эрдэмтэн судлаачид хүүхдийн талаарх хууль эрх зүй, сэтгэл зүйн асуудал, технологи, цахим орчны нөлөө, сургалт хүмүүжлийн уламжлалт болон орчин үеийн чиг хандлага, танин мэдэхүйн хөгжил, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн зэрэг өргөн хүрээг хамарсан өндөр ач холбогдолтой сэдвүүдийн талаар хэлэлцсэн аж.

Хуралд ОТИС-ийн захирал Доктор (Ph.D) дэд профессор Н.Энхзаяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж, ОТИС-ийн СЭШ эрхэлсэн дэд захирал Доктор (Ph.D) дэд профессор Б.Одгэрэл, эрдэмтэн судлаачид оролцлоо. 

Хүүхдийн хөгжил, төлөвшлийн талаар эрдэмтэн судлаачид хэлэлцлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-17 14:03:12
    Д.Мядагбадам / багш/: Маш зөв асуудал хэлэлцэж байгаад талахрхаж байна.Хэлэлцүүлгийнхээ дүнг дүгнээд, нийтэд танилцуулахыг хүсье. Багш сурган хүмүүжүүлэгчид бид болон эцэг эхчүүд ч олж үзээд уншиж танилцаг. Хүүхдийн хүмүүжил төлөвшилд хамааралгүй иргэн,бие хүн,байгууллага цаашлаад төр гэж гэж үгүй билээ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188