Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас хатуу хөл хорио тогтоож, иргэдэд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон эсэх талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр “Дөрөвдүгээр сарын есний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хяналт шалгалт үргэлжилж байна. Энэ хугацаанд 500 гаруй зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийсэн. Бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой түвшинд өссөн байна. БНХАУ,ОХУ хилээ хааснаас үүдэн импортын бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээнд өссөн. Дөрөвдүгээр сарын есний өдөр иргэн бүрд 300 мянган төгрөг тарааснаас үүдэн “Хүчит шонхор” зах дээр махны үнэ кг тутамд 4030 төгрөгөөр нэмэгдсэн. Үүнийг үнийн хөөргөдөл үүсгэсэн зөрчил хэмээн үзсэн. Уг зөрчлийг арилгуулахаар “Хүчит шонхор” захын хоёр лангуунд тус бүрд нь хоёр сая төгрөгийн торгууль ноогдуулсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл махны үнэ хэвийн байна. “Хүчит шонхор” зах махны бөөний ганц зах болоод байна. Бидний хувьд Сонгинохайрхан дүүргийн иргэд хаа байсан Чингэлтэй дүүрэгт ирж мах авах нь зөв үү гэж ярилцаж байна. Махны ганц бөөний төв болсноороо Засгийн газраас хэрэгжүүлж буй хөл хорио хэрэгжихгүй, бөөгнөрөл үүсэж, тодорхой хэмжээний үнийн хөөргөдөл үүсээд байна. Мөн “Хүчит шонхор” зах 2018 оноос хойш тохирлын гэрчилгээгүй, 2020 оны зургаадугаар сараас хойш 10 сар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан байна. Өнөөдрийн хяналт шалгалтаар газрын зөвшөөрөл алга. Ер нь байгаа зөвшөөрөл алга. Бусад худалдааны төвүүд дээр ганцхан зөвшөөрөл байхгүй байхад хаана, бооно. Гэтэл “Хүчит шонхор” зах ямар ч зөвшөөрөл байхгүй, эрүүл ахуй, үнийн хөөргөдлийн ноцтой зөрчил гаргаж байхад хэвийн ажиллаад байдаг юм бэ. Үүнийг тодруулахаар ажиллаж байна. Мөн төрийн байгууллагын хариуцлагатай холбоотой асуудлыг Шадар сайдад хүргүүлнэ” гэлээ
| Б.БАТ-ЭРДЭНЭ: “Хүчит шонхор” захын хоёр лангуунд хоёр сая төгрөгийн торгууль тавьсан |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |