• Өнөөдөр 2024-05-17

Бага насны хүүхэд ухарч байсан машинд мөргүүлж, амиа алджээ

2021-04-16,   593

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас Улаанбаатарт гурван хүн гэмтэж, орон нутагт нэг хүүхдийн амь нас хохирчээ.
 
Хүний амь нас эрсэдсэн ослын тухай Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Өчигдөр Сэлэнгэ аймагт бага оврын ачааны машины жолооч хашаан дотроо хөдөлгөөн эхлэхээр ухрах үедээ бага насны хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон харамсалтай осол гарсан" гэлээ.
 
Жолооч нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа. Мөн нийслэлд хатуу хөл хорио тогтоосон хэдий ч явган зорчигч мөргөж гэмтээх осол хэд хэд гарсан тул замын хөдөлгөөний дүрмээ баримтлан явган хүнд зам тавьж өгч байхыг анхаарууллаа.
 
 

Бага насны хүүхэд ухарч байсан машинд мөргүүлж, амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188