• Өнөөдөр 2025-03-28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсанд байрлууллаа

2021-04-08,   581

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.
 
Ерөнхийлөгч Үндсэн хуулийг сахиулах баталгаа болж байх ёстой Үндсэн хуулийн Цэцийг байгуулах, түүний гишүүдийг томилж, чөлөөлөх асуудалд УИХ дур зоргоор хандаж, Үндсэн хууль болон бусад хуульд байхгүй эрхийг эдэлж байна гэж үзэж байгаа юм.
 
Ерөнхийлөгчийн уг хоригийг Байнгын хорооны хуралдаанаар хүлээн авах боломжгүй гэж үзэж байгааг илэрхийлсэн юм. Харин АН-ын бүлгийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсанд байрлууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188