Дэлхийн улс орнуудад зээлийн мэдээллийн сангийн тогтолцоо нь төрийн, хувийн болон төр, хувийн хэвшил хосолсон бүтэцтэй байдаг. Манай улсын хувьд 2011 онд батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу 2021 онд “Бүрэн скор ЗМС” ХХК, “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” ХХК нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг авч зээлийн мэдээллийн санг эрхэлж байна.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанк иргэд, аж ахуйн нэгжийн зээл авах боломжийг хязгаарлаж буй зээлийн ангиллын мэдээллийг зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байх (зээлийн мэдээллийн лавлагаан дахь “ангилал” баганыг хасах) арга хэмжээг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Монголбанк, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран E-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал дээрх зээлийн мэдээллийн цэсэд 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр тохиргоо хийлээ.
Үүний дагуу “Титан Си Ар Эй Зээлийн мэдээллийн сан” ХХК, “Бүрэн Скор ЗМС” ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд зээлийн ангиллын мэдээллийг тусгахгүй бөгөөд цаашид зээлийн мэдээллийг зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглана. Зээлийн оноог зээлдэгчийн зээлээ эргэн төлөх чадвар, эрсдэлийн түвшин зэрэгт үндэслэн тооцоолдог бөгөөд санхүүгийн сахилга бат, зээлийн түүх, өр орлогын харьцаа, төлбөрийн чадвар зэргийг тодорхойлсон тоон үзүүлэлт юм. Зээлдэгч зээлээ төлж чадахгүйд хүрч, зээлийн оноо нь буурсан ч эргээд хэвийн төлж эхлэхэд тухайн иргэний оноо бодит цагийн горимоор өөрчлөгдөж, хэвийн түвшинд хүртэл нэмэгдэх боломжтой.
| E-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн портал дээрх зээлийн мэдээллийн цэсэд өөрчлөлт орлоо |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |