Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, 104 жилийн яруу алдрын түүхт Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо. Тус сургууль нь Зэвсэгт хүчний шинэ үеийн чиг хандлагад нийцүүлэн офицер бэлтгэхээс гадна, энхийг сахиулах ажиллагаанд оролцох олон улсын сургалтуудыг зохион байгуулж, кибер аюулгүй байдал, хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн нэн хэрэгцээт хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлж, ирээдүйн цэргийн ажиллагааны шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэхэд анхааран, удирдлага, офицер, ахлагч, сонсогч, оюутан сурагчдын нийт 3000 орчим бие бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба нарын удирдлагууд, ҮБХИС-ийн эрдэмтэн багш, генерал, офицер, алба хаагч, сонсогчид оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: “Миний бие Батлан хамгаалахын сайдын хувьд салбарын гол хүч болох хүнээ дэмжиж, хүний нөөцөө чанартай бэлтгэхэд онцгой анхаарч, боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх асуудлыг бодлого, үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна.
Энэ хүрээнд Батлан хамгаалахын сайдын анхны хуралдаанаар эрдэмтэн бэлтгэх бодлогын баримт бичигт тусгагдсан насны хязгаарын асуудлыг хэлэлцэж, эрдмийн сургуульд элсэхэд насны хязгаарлалтгүй болгосон ба цаашид Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологи, инновац, туршилт-үйлдвэрлэлийн нэгдсэн төв” байгуулах асуудлыг судлан шийдвэрлэхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Түүнчлэн Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт заасанчлан ЕБС-д суралцагч хүүхэд, залуучуудад үндэсний өв соёл, цэрэг эх оронч үзэл хүмүүжлийг олгох сургалтын хөтөлбөрийн заавал суралцах хичээл болгож хуульчилж өгөхөөр ажиллаж байна. Ингэснээрээ Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх хамгийн том суурь тавигдана гэж харж байна. Батлан хамгаалах салбарын эрдмийн уурхай, хүний хөгжлийг дэмжих, хөгжлийн үндэс суурь болсон Их сургуулийн цэргийн алба хаагчдын цол, багш, ажилтан алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар их сургуулийн удирдлагыг, яамны албан тушаалтнуудтай хамтран санал боловсруулж танилцуулах талаар чиглэл өгсөн бөгөөд шийдвэрлэх арга зам, шийдэл гарган ажиллах болно.
“Тэмүүжин өрлөг” сургуулийг Гадаад хэл, Байгалийн ухаан, Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгох асуудалд холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ажиллахад онцгой анхаарна.
Цэргийн сургуулийн сонсогчдын тоо, цэргийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, ялангуяа ҮБХИС-д бэлтгэх боломжгүй, салбарт нэн хэрэгцээтэй мэргэжлээр хосолсон хөтөлбөр хэрэгжүүлэх талаар дотоодын их сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
Мөн их сургуулиас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй барилга, инженерийн цэргийн тэнхимийг шинээр байгуулж, барилга, зам гүүрийн инженерүүдийг бэлтгэх, цэргийн авто, хуягт танк, холбоо, радио электроникийн тэнхимүүдэд орчин үеийн лабораториудыг байгуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, чанартай цэргийн инженерийг бэлтгэх, ахисан түвшний сургалт, судалгаа, туршилт явуулах чадавхыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, орчин үеийн хэрэгцээ шаардлагад үндэслэн илүү боловсронгуй системийг нэвтрүүлэх, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг чухлыг дарааллаар эрэмбэлэн, үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллах болно. Та бүхнийг Монгол Цэргийн сүлд хийморь үргэлж, ивээж явах болтугай” гэсэн юм.
| МОНГОЛ УЛСЫН УУГАН СУРГУУЛИУДЫН НЭГ, ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |