Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 3 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, тус компанид Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг томилон ажиллуулж байна. Онцгой дэглэмийн хугацаанд улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэрлэх, ачих, хил нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлж, компанийн үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэхийг даалгасан.
Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах гэсэн үндсэн 4 чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан ажиллаж байна.
Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд, олон улсын нүүрсний зах зээлийн үнийн уналтаас шалтгаалан зогсоод байсан биржийн зарим гэрээний худалдан авагчидтай хэлцэл хийн гэрээний дагуу төлсөн төлбөрт гэрээнд тусгасан үнээр буюу арилжаа хийх үеийн өндөр үнээр нүүрсийг нийлүүлж гэрээг дүгнэж, дуусгавар болгохоор тохиролцсоноор 5 гэрээ үргэлжлэн хэрэгжихээр боллоо.
2025 оны эхний хагас жилд нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулснаас 65 удаагийн арилжаа амжилтгүй болж, 20 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрс арилжаалсан. Харин Ганцмод боомт дахь хатуу коксжих нүүрсний үнэ 7 дугаар сарын эхээр өсөж 1 тн нүүрсний үнэ 700 юаниас 1000 юань хүртэл өссөн бөгөөд биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулснаар 7 дугаар сараас наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд 23 удаагийн биржийн арилжаагаар 1.4 сая тонн нүүрс арилжааллаа. Түүнчлэн биржээр борлуулсан нүүрсний экспорт оны эхнээс буурсаар 6 дугаар сард 132.8 мянган тоннд хүрээд байсан бол зөвхөн 7 дугаар сард 268.7 мянган тонн болж өмнөх сараас 2 дахин нэмэгдсэн тухай Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Нүүрс тээврийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, зарим төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Тухайлбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, ашиглалтад оруулах, төслийг бүрэн хүчин чадлаар ажиллуулах зорилгоор Хяналт шалгалтын баг болон техникийн ажлын хэсгийг томилон ажиллуулж байна. Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийг тэжээлээр хангах, Авто ачилтын байгууламжийн үйл ажиллагаанд процессын зураг авалт хийж үйл ажиллагааг жигдрүүлэхээр ажиллаж байгаа болон компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, өр төлбөр, зардал бууруулах үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажил, үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд онцлон танилцуулав.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн танилцуулга тайлан мэдээллийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд онцгой дэглэмийн хугацаанд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг сайшааж, цаашид богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг үүрэг болголоо.
| ОНЦГОЙ ДЭГЛЭМИЙН ХУГАЦААНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛЫН ЯВЦ, ҮР ДҮНГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНД ТАНИЛЦУУЛЛАА |
|
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
ТАНИЛЦ: Зуны улиралд аялахад тохиромжтой үзэсгэлэнт газрууд
2026-06-30 13:24:20
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлж, орон байраар хангасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 12:44:43
УРАН ГОЁ ДОНГОДОХ УРЛАГ
2026-06-30 12:21:54
"ТООНООР" ОРЖ ИРСЭН УЛСТӨРЧИЙН ТООГҮЙ БАРИМТ
2026-06-30 10:00:51
“ЭМЧ ЭЭ, МИНИЙ ГАРЫГ БИТГИЙ ТАЙРААЧ ДЭЭ, БИ ДАХИЖ ТЭРИЙГ ХЭРЭГЛЭХГҮЙ ЭЭ”
2026-06-30 10:00:15
СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
2026-06-30 09:58:54
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2026-06-30 09:58:18
Н.МӨНХЖАВХЛАН:ТУУШТАЙ БЭЛДСЭНИЙ ҮР ДҮНГЭЭ ҮЗЭЖ, ГУРВАН ХИЧЭЭЛ ДЭЭР 800 ОНОО АВЛАА
2026-06-30 07:00:00
ТӨСВИЙН ЦАЛИНГААР ТУЙЛЖ БУЙ ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-06-30 07:00:00
ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ
2026-06-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |