• Өнөөдөр 2025-12-17

Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барилгын ажлын явцтай Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй тус бүтээн байгуулалт нь үндсэн 7 хэсэг барилга, байгууламжаас бүрдэж байгаа бөгөөд хими, физик, ботаникийн лаборатори, тусгай зориулалтын агуулах гэсэн 4 барилга ашиглалтад ороод байна. Одоо 16 давхар 2 блок оффисын барилгын угсралтын ажил үргэлжилж байна.
Цогцолборын барилгууд ашиглалтад орсноор олон улсын стандартад нийцсэн нээлттэй, салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын заал, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей байрлах бөгөөд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 3300 орчим эрдэмтэн судлаач, албан хаагчид ажиллах хүчин чадалтай шинжлэх ухаан, технологи, инновац, танин мэдэхүйн төв болох юм.
Барилгын хөгжлийн төвийн захирал Т.Пүрэвхатан тус цогцолбор барилгын угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай ашиглалтад оруулахад онцгой анхаарах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах талаар чиглэл өглөө.
-Гүйцэтгэгч: “Нутгийн буян” ХХК
-Зохиогч: “Жаргалант хийц” ХХК
-Захиалагч: Эдийн засаг, хөгжлийн яам
-Хяналт: “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ

 


Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор барилгын ажлын явцтай Барилгын хөгжлийн төвийн удирдлагууд танилцлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188