Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Шинэ нисэхийн бүсэд 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн. Хүннү хотын бүтээн байгуулалт, ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн асуудлаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
Хүннү хотын цахилгаан хангамжийн ажил 86 хувьтай, ус хангамж 80 хувь, үерийн хамгаалалтын суваг 75 хувь, мэдээлэл холбооны ажил 65 хувь, ариутгах татуурга 10 хувь, дулаан хангамжийн ажил 10 хувьтай үргэлжилж байна.
Хүннү хотод ажиллах үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Дэд бүтцүүдийг ирэх жил үргэлжлүүлэн хийж дуусгах, цаашид хөрөнгө оруулагчдыг татах ажлыг зохион байгуулах шаардлагатай. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй явж байна. Хүннү хотод мөн төмөр замаар бараа материал тээвэрлэн буулгах логистикийн төвийг байгуулах юм. Логистикийн төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тул сонгон шалгаруулалт зарлана. Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Хүннү хотод газрын гүний дулааныг шийдэх суурь судалгааг хийж, амжилттай болох магадлалыг 90-ээс дээш хувьтай гэсэн дүгнэлт гаргасан” гэлээ.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар 2040 хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг дөрвөн дагуул хоттой байхаар төлөвлөсөн. 2040 он гэхэд 500 мянган хүн энэ хотуудад оршин сууна гэж төлөвлөж буй. Хүннү хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулна. Мөн логистикийн том төв болж хөгжих боломжтой. Энэ хот байгуулагдсанаар 80 мянган ажлын байр бий болно. Чингис хаан ОУНБ-ын зүүн хойд талд 286 га талбайд эхний төлөвлөлтүүдийг хийсэн” гэв.
Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хот дараах тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ. Төрийн захиргааны байгууллагууд Хүннү хотод төвлөрнө. Тээвэр логистикийн нэгдсэн төв энд байршина. Их, дээд сургууль оюутны хотхоныг төлөвлөсөн. Монгол Улсад хувийн болон улсын их, дээд сургуулиудад 150 мянган оюутан суралцдаг. Тэдний 145 мянга нь нийслэлд төвлөрдөг. Төрийн өмчийн зургаан том их сургуулийн салбарыг энэ бүсэд байгуулна. Ингэснээр нийт 22 мянган оюутан, 3000 гаруй багш ажилтан, 1000 орчим гадаад оюутан гээд нийт 30 мянган хүний асуудлыг Хүннү хотод зохион байгуулна. Дөрөвт, эдийн засгийн чөлөөт бүс байгуулна. Хөшгийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс нь олон улсын нисэх буудлын бүсэд байршиж байгаа учир өөрийн гэсэн онцлогтой байх юм” гэлээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор Хүннүгийн түүхэн өв, соёлыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан ухаалаг, ногоон, тогтвортой Хүннү хотын дэд бүтцийн ажлууд үргэлжилж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Т.Даваадалай: Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |