Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр (2025.08.26) Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Л.Мөнхбаатар сайд хууль зүйн салбарт Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй талаар мэдээлэл өглөө. Тус хөтөлбөрийн хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүний эрхийг хангасан байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хууль хоорондын уялдаа холбоог хангах, эдийн засгийг эрх зүйгээр дэмжих чиглэлд анхаарч байгаа талаар дурдав. Энэхүү өргөн цар хүрээг хамарсан ажилд Элчин сайдын яамны зүгээс хамтран ажиллаж, экспертүүдийн зөвлөгөө, техник туслалцаа авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Элчин сайд Ина Марчюлёните “Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагуудтай идэвхтэй харилцаа холбоо, хамтын ажиллагааг өрнүүлж ирснийг дурдаад Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцооны өмнө тулгамдаж буй гол асуудлуудын нэг нь хуулийн хэрэгжилт, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн асуудал гэдгийг тодотгон энэ чиглэлд хамтран ажиллахад нээлттэй” байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд Европын Холбоотой хамтран амжилттай хэрэгжүүлж буй “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх төсөл” болон “Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг сайжруулах төсөл”-ийн үр дүн хийгээд “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл”-ийг боловсруулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтад ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хамтын ажиллагаа хариуцсан захирал Адриан Мург, Улс төрийн зөвлөх М.Ганчимэг нарын төлөөлөл байлцав.
| ЕВРОПЫН ХОЛБООНООС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ИНА МАРЧЮЛЁНИТЕГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |