• Өнөөдөр 2025-09-08

БНСУ-ын алдарт юүтүбр Шин Ен Хоргын тогоонд унаж, нас баржээ

2025-09-08,   1189

    Солонгосын жуулчин Архангай аймгийн нутагт аялах үедээ нас барсан гэх мэдээлэл бий. Цагдаагийн байгууллагад өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутагт байх Хоргын тогоо гэх газарт БНСУ-н иргэн унаж нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Амь хохирогч нь манай улсад аялал жуулчлалын шугамаар наймдугаар сарын 20-ны өдөр ирсэн байна. Шалтгалтын ажиллагааг Архангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, БНСУ-ын алдарт юүтүбр 31 настай Шин Ен Хоргын тогооны дээд эрмэгээс унаж нас барсан байна. 


БНСУ-ын алдарт юүтүбр Шин Ен Хоргын тогоонд унаж, нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188