• Өнөөдөр 2025-09-08

Аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдлээ

2025-09-08,   151

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 25 суманд аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
 
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан.
 
Нийт дуудлагын 54 нь объектын гал түймэр, гурван ой, хээрийн түймэр, нэг хүчтэй салхи шуурга, 10 нь бусад /гол, усны осол, зам тээврийн осол гэх мэт/ холбоотой ослын дуудлага байна 

Аюулт үзэгдэл, ослын 68 удаагийн дуудлага бүртгэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188